Дуучин С.Ганзориг охиноо “Монгол бүсгүй” дууны клипэнд сэм тоглуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

“Макс” группийн босс Д.Ганбаатарыг мисс эхнэр Д.Уянгалянхуатай нь хамт “Монгол бүсгүй” дууныхаа клипэнд тоглуулж, шанд нь 200 сая төгрөг хүртсэн гэх гавьяат жүжигчин С.Ганзориг тун ч одтой яваа гэлцдэг. Шаггүй өндөр үнээр бүтсэн энэхүү дууных нь клипийг олон хүн сонирхож байгаа бөгөөд дуучин С.Ганзоригоос илүүтэй бизнесмэн эр, мисс бүсгүйг сонжих гэсэн нь илт байлаа. Тэгвэл дуучин С.Ганзориг ч олны анхаарлыг татсан “Монгол бүсгүй” дууныхаа клипэнд төрсөн охиноо тоглуулж, хэрэндээ л “од” болгоод авсныг мэдэх хүн цөөн биз. Түүний охин Нямаа ташуу энгэртэй дээлээр гоёж, хоёр бүсгүйн хамтаар их л уран бүжих бөгөөд сүүн цацал өргөн тэрхүү клипэнд тун ч содон үлдсэн байх юм.

Гавьяат жүжигчин С.Ганзориг “Монгол бүсгүй” дууны клипний зураг авалтын үеэр охинтойгоо хамт авахуулсан зургаа сая дэлгэсэн бөгөөд царай төрх нь хүртэл адилхан аав охин хоёрын адтай сэргэлэнг гайхсан хүмүүс ч олон байгаа юм. Тэгэхээр өндөр үнээр бүтсэн “Монгол бүсгүй” дууны клипийг “Макс” Д.Ганбаатар мисс эхнэртээ зориулсан бол, дуучин С.Ганзориг ч бас мисс охиндоо “сэмхэн” зориулаад амжжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баточир(103.10.21.236) 2022 оны 07 сарын 09

88003585 Баточир ах Би даа дээ хайрын хайрлах отгоо:329

1  |  0
шүр(103.26.194.100) 2014 оны 02 сарын 06

Манин хоолойгоор дуулаад байдаг гээдэрчүүдэд таалагддаггүй юм байналээшдээ

0  |  0
zochin(183.81.169.21) 2013 оны 08 сарын 02

goe l duu bnshde ygad bolku gj amjilt

0  |  0
zochin(122.201.18.52) 2013 оны 06 сарын 17

arai ch 200 say bish bailgui dee..1 duund tiim ih mungu zarj tenegtvel ...

0  |  0
Top