Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаярыг дахин АТГ-т шалгуулахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Өмнөговь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Түмэнбаяр ТаванТолгой ХК-ний Гүйцэтгэх захирал байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж иргэн н.Амарсанааг хохироосон талаар хэвлэлийн хурал болж өнгөрлөө. Иргэн Амарсанаа анх Х.Түмэнбаярын  захиалгаар түүний жуулчны баазад хоёр жилийн хугацаанд модон байшин  барьж дуусгажээ. Тэрээр төлбөрөө ТаванТолгой ордноос нүүрс худалдан авах эрхээр төлнө хэмээн мэдэгдэж 2011 оны 3 дугаар сарын 29-ны өдөр нүүрс худалдан авах гэрээ байгуулсан байна. Гэвч уг гэрээ нь хуурамч байсан аж. Иймээс хохирогч Амарсанаа хэвлэлийнхэнд хандан Өмнөговь Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Түмэнбаярын талаар мэдээллээ. Тэрээр мэдэгдэхдээ Зах зээлийн үнэлгээгээр нийт 946 сая төгрөгийн үнэлгээтэй дүнзэн байшин болон асар барьж өгчээ. Өөрөөсөө 516 сая төгрөг гаргаж уг барилгыг барьсан бөгөөд Х.Түмэнбаяраас 62 сая төгрөг л авсан гэжээ. 

Ингээд АТГ-аас энэхүү хэргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн хэсэгт шалгуулахаар өгсөн боловч тус газраас Улсын Прокурорын газарт харъяалалт тогтоохоор шилжүүлсэн байна. Гэвч Улсын Ерөнхий Прокурорын газраас баримт нотолгоо хангалтгүй хэмээн үзсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Иймээс иргэн Амарсанаа уг хэргийг хэрэгсэхгүй болгосонд санал нийлэхгүй байгаа учир дахин Авлигатай тэмцэх газарт хандана гэдгээ мэдэгджээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(203.91.117.4) 2013 оны 06 сарын 17

diilehgvi l bolov uu.

0  |  0
Top