Нийслэлийн цагдаагийн газрын гурван барилгыг актлав

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Нийслэлийн  цагдаагийн газрын СХД-ийн 9-р хороо Баянхошууны эцэст байрлах Цагдаагийн хэлтсийн байр, ХУД-ын 6-р хороо Яармагт байрлах цагдаагийн тасгийн байр, ЧД-ийн 13-р хороо Хайлаастад байрлах цагдаагийн тасгийн байруудыг актлан нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай нийслэлийн өмчийн харилцааны газрын дэд дарга М.Батдорж  танилцууллаа.

Тус барилгуудыг актлаж, буулгах тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд барилгын хана болон шал нь мөөгөнцөртсөн, зарим хананд цууралт үүсч, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон байна. Тиймээс эдгээр барилгуудыг актлан, нийслэлийн хөрөнгийн бүртгэлээс хасч, шинээр барилга барих шаардлагатай гэж үзжээ. Шинэ барилгыг барих төсвийг нийслэлийн 2013 оны төсөвт суулгаж, НИТХ-аар батлуулсан бөгөөд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлаад байгаа юм. Мөн барилга буулгах зардлыг төсөвт оруулж батлуулжээ.  НИТХ-ын Тэргүүлэгчид дээрх барилгуудыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top