“Extacy” хамтлагийн мисс Э.Дөлгөөн төгсөлтийн баяраа тэмдэглэлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

“Making the band” шоунаас төрж, гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн ивээлд багтсан “Extacy” хамтлагийнхан богино хугацаанд нэрд гарсан гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Анх найман гишүүнтэй байсан тус хамтлагийг “Рок попын хамгийн олон хүнтэй хамтлаг”-аар тодруулсан ч, продюссер Ж.Алтанцэцэг нь явцын дунд хатуухан шалгуураар шүүж тавыг нь авч үлдсэн түүхтэй. Өмссөн хувцаснаасаа авахуулаад дуу бичлэг, клипэнд нь хүртэл анхаарал тавьдаг эрхэм гавьяатын хүчинд өдий зэрэгтэй яваа “Extacy” хамтлагийн бүсгүйчүүд ч эхнээсээ сургууль соёлоо төгсөн уран бүтээлдээ шаргуу орж байгаа аж.

Тухайлбал, хамтлагийнхаа хамгийн царайлаг бас нуруулаг нь гэгдэж буй дуучин Э.Дөлгөөн саяхан мөнгөн хонхны баяраа тэмдэглэжээ. СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг амжилттай төгссөн тэрбээр хонхны баярынхаа нээлтэнд оролцож, ая дуугаа өргөх ёстой байж. Гэтэл яг тайзан дээр гарахын өмнөхөн даашинзных нь цахилгаан задарч, дуучин бүсгүйг сандаргасан ч найз нөхөд нь эвтэйхэн аргалаад асуудлыг тэр даруйд нь шийдсэн гэнэ.

Э.Дөлгөөний хувьд, бусад охид шиг элдэв янзын дээл хувцсаар гоёхыг эрхэмлэсэнгүй. Тэрбээр энгийн атлаа тун чамин хийцтэй, богино атлаа дэрэвгэр хормойтой торгомсог даашинз өмсч иржээ. Хамтлагийнх нь найз нөхөд ч түүнд баяр хүргэж, сургуулийн гадаа хэрэндээ л хөгжилдсөн аж. Улаан үс, улаан өндөр өсгийт, шаргал өнгийн даашинзаар гоёсон Э.Дөлгөөн ангийнхан дундаасаа тун ч содон харагдаж байсан шүү.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nandia(103.26.193.39) 2014 оны 07 сарын 07

Dolgoondoo amjilt husey. u rgelj demjdeg shuu

0  |  0
yuuuuuu(202.180.220.81) 2014 оны 02 сарын 12

ta nar oorsdoo tsarai muutai piono nar dolgoon hoorhn

0  |  0
yuuuuuu(202.180.220.81) 2014 оны 02 сарын 12

hoorhon egch shuu

0  |  0
тэнэг сэтгүүлч(202.131.234.50) 2013 оны 06 сарын 18

энэ сэтгүүлч мисс мисс гээл солиороод байхын энэ одоо мисс бол би дагина шдээ мисс гэдэг үгээ жоохон ойлгож бичмээр юмаа

0  |  0
saraa(202.9.47.132) 2013 оны 06 сарын 18

dornogowiin neriig gargaj l yawaa hvndee.yamar ch gesen.surguulid baihdaa ih daruuhan urt vstei undur chimeegvi ohin baisan.odoo goe boljee.amjilt hvsie.

0  |  0
yaanaa(98.227.164.44) 2013 оны 06 сарын 18

enend tsarai muutai gedeg ug goedhiin bna. yaanaa. harsandaa haramsanaa gej. odoo yaltai ch bilee dee. helehch vg alga

0  |  0
zzzz(202.126.91.167) 2013 оны 06 сарын 17

yun hooorhon hahahaha aimshig

0  |  0
matar matar(202.179.20.198) 2013 оны 06 сарын 17

yun miss we. haraal tsochlooshd

0  |  0
seek(112.221.201.197) 2013 оны 06 сарын 17

Yu be Alla Pugacheva Chaplin 2 b.a uu ugui yu

0  |  0
...(182.160.8.160) 2013 оны 06 сарын 17

дөлгөөн хамтлагийнхаа хөөрхөн нь байлааа юу харин ч хамгийн хөгшин царайтайншд

0  |  0
...(182.160.8.160) 2013 оны 06 сарын 17

дөлгөөн хамтлагийнхаа хөөрхөн нь байлааа юу харин ч хамгийн хөгшин царайтайншд

0  |  0
matar(112.72.12.13) 2013 оны 06 сарын 17

oo bvv vzegd yu xarchixavaa!!! matrushka bn shd

0  |  0
Top