Мэргэшсэн кондукторуудад цалингийн нэмэгдэл олгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал С.Хайыпхан нар энэ онд хэрэгжүүлэх авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Уг хэлэлцээрт мэргэшсэн инженер, зөвлөх инженерийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-30 хувь, мэргэшсэн жолооч, кондукторуудын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10-70 хувь хүртэл хэмжээгээр тус тус нэмж олгохоор тусгажээ. Мөн Монгол Улсын авто тээвэр, тэдгээрийн засвар үйлчилгээний салбарт төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын ажилчдын хөдөлмөрлөх эрх, албан тушаалын тарифт цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, хөдөлмөрийн нормативыг тогтоох, өөрчлөх талаар тусгасан байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top