ОХУ-д 1000 тн төмс нийлүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл, “Ус ашиглагчдын холбоо” төрийн бус байгууллага хамтран, Ховд аймгийн ногоочдын төмсийг ОХУ-д экспортлох боломж бүрдүүлж өгсөн байна.

Учир нь ногоочдын төмсний үрийн 80 хувийг шинэчилж, өмнөхөөсөө арвин ургац хураадаг болсон ч тэрийгээ борлуулж чаддаггүйн улмаас зоориндоо төмс нь ялзардаг аж. Үүнээс гарах гарц олохын тулд ОХУ-д төмс нийлүүлэх хэлэлцээр хийж, Новосибирск хотын “СЭИК” компанид жил бүр 1000 тонн төмс нийлүүлэх гэрээ байгуулжээ.

Үүний өмнө Ховдын төмсийг ОХУ-д зургаан удаа шинжлүүлэхэд амт, чанар нь сайн гэсэн хариу гарсан тул өнгөрсөн тавдугаар сараас төмсөө экспортолж эхэлснээр 40 тонныг ачуулжээ. Мөн хойд хөршийн чипсний үйлдвэр Ховдын төмсийг үйлдвэртээ туршиж үзээд байнга төмс авах санал тавьсан байна. Энэ дагуу Ховд, Буянт, Жаргалант сумын ногоочдоос 120 тонн төмс нийлүүлээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top