Тулалдахаа “больсон” Жеки Чан зуны амралтаа Монголд өнгөрүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Холливуудын тулаант, инээдмийн киног алдарт жүжигчин Жеки Чангүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Өдгөө 50 нас гарсан тэрбээр жүжигчин, дуучин, найруулагч зэрэг тун ч олон  цол гуншинтай нэгэн. Гонгконгийн алдартай жүжигчин Жеки Чан жил гаруйн өмнө “Адал явдалт, тулаант кинонд тоглохгүй” хэмээн мэдэгдсэн нь олон сая фэнүүдийнх нь сэтгэлийг гонсойлгосон. Энэ нь орлон тоглогчоор үзэгчдийг хуурдаггүй түүний олон удаагийн бэртэл гэмтэл, биеийн байдалтай нь холбоотой хэмээн кино урлагийнхан таамаглаж байсан нь нууц биш. Гэвч алдарт жүжигчин маань кино урлагаа орхиогүй, харин ч бүр инээдмийн бүтээл хийхээр зэхэж байгаагаа дуулгажээ. Тэр тусмаа, энэ удаагийнхаа кино зураг авалтыг Монголд хийх гэж байгаа талаар хэвлэлд мэдээлж эхэллээ.

Манай улсад гурван жилийн тэртээ анх удаагаа айлчилж, хүмүүнлэгийн аяны хүрээнд асрах газруудаар зочилж явсан Жеки Чан энэ удаад кино хийгээд буцах бололтой. Эртний баатрын хуяг дуулга, зэвсэг цуглуулах хоббитой жүжигчин эр “Түмэн хишигтэн”-д дүрээ мөнхөлсөндөө туйлын баяртай явдаг аж. Энэ ч утгаараа монголын тал нутаг, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялан киноныхоо зураг авалтыг хийнгээ амрах санаатай яваа гэнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(37.220.176.72) 2013 оны 06 сарын 18

ЭНЭ ХУЖААГ ХЭН ИР ГЭСЭН ЮМ. ПИЗДА

0  |  0
chan(103.11.192.34) 2013 оны 06 сарын 17

wow nice

0  |  0
Top