Ё.Отгонбаярын найз хорих 461-р ангид саатуулагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг бусдаас авлига авахыг завдсан хэрэгт шалгаж эхэлснээр эхнэрийнх нь дансан дахь их хэмжээний мөнгө хуулийнханы анхаарлыг татаж эхэлсэн. Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Х.Цогнойжамцыг Энхтайваны гүүрэн дээр явж байхад нь хэсэг залуусаар бүлэглэн зодуулж, “Ланд-200” маркийн автомашиныг нь авч явсан хэмээн УМБГ-аас мэдээлсэн. Тэгвэл тэр хэсэг залуусыг явуулсан хүн нь сайд асан Ё.Отгонбаярын багын найз А.Чинбат гэдэг залуу бөгөөд түүнийг УБЕГ-аас саатуулаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр Мөрдөн байцаалтын явцад “230 сая төгрөгийн авлига нэхэмжилж, Х.Цогнойжамцыг дарамтлан заналхийлсэн” гэдгээ хүлээн мэдүүлэг өгснөөр түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УБЕГ(202.131.234.244) 2013 оны 06 сарын 17

Улсын бүртгэлийн ерөнхий газар хэзээнээс хүн барьж хорьдог эрхтэй болчихоо вэ. Сайтын оюуны хөдөлмөрийн хулгайч нар зөв бичиж сураасай.

0  |  0
Hogiin novsh(202.21.113.141) 2013 оны 06 сарын 17

Ene gej archaagyi buus. iim l umnuud said darga hiiheer ynen archaagyi. Chi yhvel taarna. Gemgyi tsarailchaad muu daramtlagch. Yamar Italiin mafi baigaa bish. Iimerhyy huursnuudiig buus baigaa deer ni darj avah heregtei.

0  |  0
ganaa(202.179.29.91) 2013 оны 06 сарын 17

novsh

0  |  0
ganaa(202.179.29.91) 2013 оны 06 сарын 17

novsh

0  |  0
zochin(58.18.168.115) 2013 оны 06 сарын 17

reketchin said bsan bn

0  |  0
зочин(122.201.18.27) 2013 оны 06 сарын 17

мэдэхгүй юм.итгэхгүй л бна.

0  |  0
Top