“Гурван охин” хамтлагийнхан шилдэг реппер А.Дөлгөөнийг уруу татжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Хоёр жилийн өмнө “Жинхэнэ хайр” нэртэй анхны бие даасан тоглолтоо хийж байсан “Гурван охин” хамтлагийнхан өдгөө шинэ цомог, тоглолтын ажилд орсон сурагтай. Тэдний хоёр дахь цомог “Hot disco” дуугаар нь нэрлэгдэх бөгөөд ирэх аравдугаар сарын дундуур ээлжит тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Шинэ цомгийнх нь ажил 50 хувьтай явж байгаа тус хамтлаг “Гурван охин” нэрээ солих бодолгүй гэсэн бөгөөд хоёр дахь бие даасан тоглолтоо ийн нэрийдэж магадгүй гэнэ.

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг түшсэн гурван бүсгүй хамтлагийнхаа уран бүтээлд ихэд анхаарч, рок попын залуу дуучидтай хамтрахаар шийдсэн бололтой. Хамгийн сүүлд гаргасан нэгэн дуугаа “Universe best songs-2013” наадмын шилдэг оролцогч болох реппер А.Дөлгөөнтэй хамт дуулсан аж. Энэхүү дуугаа дүрсжүүлэн сонирхолтой клипээр фэнүүдээ баярлуулахаар зэхэж буй “Гурван охин” анхны тоглолтынхоо бичлэгийг DVD болгон худалдаанд гаргах гэж байгаагаа дуулгалаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zz(122.201.18.1) 2013 оны 09 сарын 05

sda dulguun gej hamaraa sohson gichii bna laa shdee mongolooroo ch oligtoi yrij chadahgviun bj solongos angilar holij yrij ntr baas hvrsen gj..

0  |  0
зочин(122.254.115.135) 2013 оны 09 сарын 05

хамтарч дуулаад лбиз. энэнд чинь уруу татаад байх юу байгаа юм. гарчигаа жоохон бодож өгдөг болоосой. сэтгүүлчдэд хандаж хэлэхэд та нар үнэндээ өрөвдмөөр юмаа....

0  |  0
Top