Үүл баатрын сонорт: ”Хогбаатар” хэзээ Улаанбаатар болох вэ? /Цуврал сурвалжлага/

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

/Үүл баатрын сонорт хүргэх "Хогбаатар"-ын цуврал сурвалжлага/

Манай улс хогноосоо салъя гэж байнга ярьж, байнга цэвэрлэдэг ч хувь хүмүүсийн ухамсар, албан байгууллагуудын хариуцлагагүйгээс их цэвэрлэгээ хийгээд л хэд хоногийн дараа эргээд хогондоо дарагдчихдаг нь нууц биш. Хувь хүмүүс албан байгууллагууд хогоо хаяхгүй байвал цэвэрхэн байх хэцүү асуудал биш. Уг нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар албан байгууллагын хогны асуудалд анхаарлаа хандуулж торгууль оногдуулах, бүр тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох гэх мэт хариуцлага тооцдог л юм билээ. Гэвч одоогоор нэг их үр дүнгээ өгөөгүй гэж хэлэхэд болно. Мөн гэр хороололын гудамж талбай гуу жалгуудад хог бөөгнөрсөн хэвээр хэд хэдэн жилийн нүүрийг үзэж, хөрсний бохирдлыг дээд цэгт нь хүргэдэг.

Нийслэлийн Иргэдийн хурлын тогтоолоор аж ахуй нэгж өөрийн эзэмшлийн 50 метрийг цэвэрлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл энэ тогтоол хэрэгждэггүй. Барилга, байшингууд хоорондоо хэтэрхий шигүү баригдсанаас болж “Танайх цэвэрлэх ёстой, манайх цэвэрлэх ёстой“ гэх маргаан болж эцэстээ ийм л дүр төрхтэй хотыг бий болгож байна.

Уг нь нийслэл хот хогноосоо салах гээд шинэ хогийн сав хүртэл тавиад байгаа. Гэсэн ч "Хоггүй Улаанбаатар" жинхэнэ утгаараа "Хогбаатар" болсон хэвээрээ байна. Манай сайтын сурвалжлах баг энэ удаа ЧД, 6-р хороо, Баянбүрдийн зүүн талд байрлан үйл ажиллагаагаа явуулдаг Chicago club-ын эргэн тойрны "Хогбаатар"-ыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл баатрын сонорт хүргэж байна. Энэхүү клуб нь олон нийтэд үйлчилдэг хэрнээ өөрийн эзэмшил 50 метр талбайгаа хогонд нь дарж орхижээ. Дараагийн сурвалжлага маань нийслэл хотыг муухай харагдуулаад байгаа "Хогбаатар"-уудын эзэмшил хогон овоолгуудыг хүргэнэ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.13.51) 2013 оны 06 сарын 17

Umnu hogondoo daragdaad baihad yu ch dugarahgvi kommunist darga nart dugarch chaddaggvi baij odoo yum hiij baigaa hvnees uu haih gej yadahiimaa ene HU namiinhan.Odoo bol hotiin ungu shal uur bolj baigaa gedgiig ard tvmen harj baina.Sain yarival Hu namiinhan hiisen yumiig n albaar svitgej baigaa daa. Uvguntiinhnuur tarisan tsetseg modiig hulgailj avahuulaad zaruuldahg gesen biz dee.

0  |  0
ЯМАР БААТАР ГЭДЭГ ЮМ(202.179.23.148) 2013 оны 06 сарын 17

БАТ-ҮҮЛИЙГ ЯМАР БААТАР ГЭДЭГ? ТЭР БОЛ 40МЯНГАТЫН ГУДАМЖНЫ ХУЛИГААН Л БАЙХГҮЙ ЮУ. БАТ-ҮҮЛ БААТАР БИЖ ГУДАМЖНЫ ХУЛГАЙЧ

0  |  0
hog(103.11.195.131) 2013 оны 06 сарын 17

Heeree shu.hezee hognoosoo salah we.ter hogiin darga baisan baymbasurengiin gadaah hogiig yanaa arai denduudee...tiim bj bas ***tohijiltiin darga bolood bnaa.

0  |  0
Top