Зураач Ч.Ганбаатар “Морьтон” үзэсгэлэнгээ өнөөдөр сонирхуулах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Соёлын тэргүүний ажилтан, зураач Чой.Ганбаатарын "Морьтон" үзэсгэлэнгийн нээлт  өнөөдөр 18 цагт "Сувд" арт галерейд болох гэнэ. Тэрбээр өмнө нь “Дүрэлз" нэртэй үзэсгэлэнгээ Английн Лондон хотод гаргаж байсан авьяаслаг зураач юм. Мөн үүнээс гадна “Нар хурайлсан нутаг” хэмээх уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ  гаргаж байсан гэдгийг нь уран зураг сонирхогч, судлаачид андахгүй мэдэх биз ээ.

Зураач Ч.Ганбаатар энэ удаагийнхаа үзэсгэлэнг Монгол морины сүлд хийморийг уран зургаар магтан дуулах зорилгоор зохион байгуулж байгаа гэнэ. Монгол морины хүч чадал, хэлбэр хийц болон Монгол зургийг зураасан зургийн арга ажиллагаатай хослуулан орчин үеийн урсгал чиглэлээр бүтээлээ туурвидаг эрхэм зураач дараагийн уран бүтээлийн ажилдаа хэдийнэ орсон гэнэ лээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top