Жүжигчин Б.Амарсайхан гадаадын кинонд Монгол хэлээр ярьж хөглөжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Монголын уран бүтээлчид Хятадын “Хэнг Диан” студитэй хамтран түүхэн сэдэвтэй гурван кино хийхээр төлөвлөөд буй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл жүжигчин Б.Амарсайхан эдгээр бүтээлийн нэг болох эв нэгдлийн талаар харуулсан “Гэрэгэ” киноны  ажилд оролцож, олон улсын кино наадамд өрсөлдүүлэх гэж байгаагаа саяхан ярьжээ.

Түүхэн болон уран сайхны шилдэг кинонуудад тоглож, гадаадын уран бүтээлчидтэй хүртэл хамтарч ажиллаж байсан туршлагатай жүжигчинд маань ганцхан дутагдал байгаа гэнэ. Хэлний мэдлэг тааруу учраас түүний дүрд дуу оруулах жүжигчин зайлшгүй шаардлагатай байх нь мэдээж. Тэрбээр энэхүү бэрхшээлийнхээ талаар илэн далангүй хүүрнэж, олон улсын киноны зах зээлд өрсөлдөх бодолтой яваа залуу уран бүтээлчдэд хандан хэлний мэдлэгээ сайжруулах нь нэн чухал болохыг ч сануулаад авчээ.

Учир нь, энэ тал дээр ер санаа зовж байгаагүй жүжигчин залуу маань нэгэн удаа  гадаадын кинонд тоглох болсонтой холбоотой юм байх. Зураг авалтын үеэр гадаадаар ярих байсан ч Б.Амарсайхан хамтран тоглож буй жүжигчнийхээ асуултыг нь ойлголгүй Монголоор ярьж хөглөсөн гэдэг. Гэвч тус киноны уран бүтээлчид түүний эх хэлээрээ  ярьсан хэсгийг нь хасалгүй, зураг авалтаа дуусгасан юм билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jijgee(202.131.238.170) 2013 оны 06 сарын 19

hehehe hun muulah geed yadah um daa sayahan mneg gadniihantay uulzahad ni hamt yavsan amraa ah angliar l lav sain yaridag um bleesht

0  |  0
ha ha(182.160.21.35) 2013 оны 06 сарын 17

enuund yamar ch medleg bhgyu hiree medehgui biee tootson navtaisan tagjaa yum baij..

0  |  0
zochin(202.170.68.233) 2013 оны 06 сарын 17

uu yadgiin yadgiin.

0  |  0
hehe(92.104.218.224) 2013 оны 06 сарын 17

yamar negniihee muug uzeh durtai yumbe?? shadahgui bol mongolooroo yarihgui tegeed yamar heleer yarih yum be`?? ene setguulchid bichih yum n olddoggui yumuu

0  |  0
Top