Ерөнхийлөгчийг сонгох өдөр тэсэлгээ хийхгүй байхыг анхааруулав

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох бүх нийтийн ээлжит сонгууль болж байгаатай холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас өгсөн чиглэлийн дагуу үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт 2013 оны зургаадугаар сарын 18-наас долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл түр зогсоож байгаа юм байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн чиглэлд сонгуулийн санал хураалтын өдөр буюу 2013 оны зургаадугаар сарын 26-ны өдөр улс орон даяар тэсэлгээний ажил явуулахгүй байхаар заажээ.

Иймд уул уурхайн үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах үүднээс тэсэлгээний ажил эрхэлж байгаа компаниуд дээр заасан хугацаанаас өмнө тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтыг зохицуулж дурьдсан хугацаанд хадгалах байгууламжийн харуул хамгаалалтыг чангатган хатуу хяналт тавьж санал хураалтын өдөр тэсэлгээ хийхгүй байхыг АМГ-ын Уул уурхайн хэлтсээс анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Т(122.201.18.221) 2013 оны 06 сарын 17

А Т д гэж хариу хэлнэ үү

0  |  0
Top