Монголчууд америк цэргийн амийг аварчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17

Афганистан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж яваа манай албан хаагчид америк цэргийн амийг аварчээ. Тодруулбал Н.Очирбат захирагчтай Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахлагч О.Анхболд, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахлагч О.Болдбаяр нар үерийн уснаас Америкийн цэргийн албан хаагчийн амь насыг аварсан байна. Тус улсад борооны улирал эхэлж, их хэмжээний бороо орсноос уулнаас хүчтэй үер буусан байжээ.

Түүнчлэн Монголчууд гаднын улс оронд баатарлаг гавьяа байгуулсан тохиолдол одоогоос есөн жилийн өмнө гарч байсан аж. Иракт амиа золиослогч этгээд олон орны цэрэг дайчдын байрлаж байсан цэргийн баазад халдаж, тэсрэх бөмбөг дэлбэлэхийг завдахад харуулын цэргийн үүрэг гүйцэтгэж байсан монгол цэргүүд зогсоож байсан ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top