“Аавынхаар” онош тогтоолгодог баячууд

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 17
  1. Гэнэт идэх гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд цөвтэй. Үнэн үг. Өдгөө гэнэт баяжсан нөхдүүд шил дараалан “Аавынх” руу мордож байгаа боловч зарим нь эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт тухалж байна.
  2. Гэнэт баяжсан нөхдүүд “Аавынд” очихоороо д өвчнөө оношлуулж, үхэх гэж байгаагаа мэддэг болсон гэхэд хилсдэхгүй.
  3. Тэдний ихэнх нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдар зэргээр өвдөөд байгааг нь үзвэл гэнэт идэх гэдсэнд халтай, гэнэт баяжих насанд цөвтэй гэгч үнэн үг болохыг баталж буй юм.
  4. Хамгийн түрүүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын биеийн байдлын асуудал нэгдүгээрт тавигдана. Түүний бие эрс доройтож мутацид ордог дээрээ тулж байна гэх мэдээллийг намынхан нь өгч байв.
  5. Түүгээр ч зогсохгүй сэтгэцийн өөрчлөлттэй болж өрөөнийхөө ханан дээр элдэв янзын үг бичиж дүүрэн наасан хэмээж буй.
  6. Мөн бие нь муудаж 64 кг болтлоо турсан төдийгүй цус харвахад бэлэн байна хэмээж байв.
  7. Бас бодисын солилцоо алдагдаж амин чухал эрхтэнүүд нь түг таг хийн арай л зогсчихгүй ажиллаж байгаа гэх.
  8. Эрүүл чийрэг гэдгээрээ алдартай Ерөнхийлөгч асан Энхээ байсхийгээд л бие нь муудаж намынхаа нөхдүүдийг сандаргадаг ч өдгөө нам гүм болж.
  9. Хэдийгээр нарсанд байгаа ч гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн намынхаа наалинхай хатагтайг дэмжин төлөвлөгөө боловсруулж буй биз.

10. Мөн түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа суллана гэсэн “бор шувуу” нисч байгаа. Хэрэвзээ энэ үнэн бол айсуй эрхчөлөөгөө олж автлаа дуугүй суух нь дээр гэж ч үзэж байж болох.

11. Ерөнхийлөгч асанаас гадна дуулиант “Долдугаар сарын 1”-ны хэрэгт буруутгагдаж ял сонссон цагдаагийн газрын экс удирдлагууд ч бүгд өвчин эмгэгтээ баригдаж биеийн байдал нь тааруу байгаа гэх.

12. Тодруулбал Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх гурав гурвуулаа чихрийн шижинтэй нь тогтоогдсон.

13. Түүнчлэн хоригдох хугацаандаа Ч.Амарболд, О.Зоригт нар нь хагалгаанд орж байсан ч ялыг нь биечлэн эдлүүлэх шийдвэр гарсан юм.

14. Мөн Анод банкны ТУЗ-ийн гишүүн Н.Даваагийн биеийн байдал эрс муудлаа гэх мэдээлэл гарч байв.

15. Тэрбээр хоригдож байх хугацаандаа зүрх нь томорч амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлж байлаа.

16. МИАТ-ын дэд захирал асан, “Монголиан эйрлайнз” группийн ерөнхий захирал Ч.Хоролсүрэнгийн хууч өвчин нь сэдэрч бие нь муудсан учир батлан даалтад гарах хүсэлт тавьж байв.

17. Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор "Ганц худаг"-т хоригдож байх үедээ бөөр өвдөж, ходоод нь шархалсан гэгдэж байлаа.

18. Түүний биеийн байдлын талаар өмгөөлөгч Н.Алтанцол нь танилцуулж байсан төдийгүй хэд хэдэн удаа "Ганц худаг"-ийн эмнэлэгт сувилуулсан гэж байсан юм.

19. Мөн Улсын нууц задруулсан хэрэгт холбогдсон Ц.Жаргалсайханыг урьдчилан хорих төвд саатуулагдах үед мөн л биеийн байдал муудаж ар гэрийхэнийгээ сандаргасан.

20. Тэрбээр "Ганц худаг"-ийн эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэн эмчлүүлсэн юм.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.18.141) 2013 оны 06 сарын 22

Харин тиймээ тийм газар бие нь муудахаас аргагүй шүү дээ агаар муу юм чинь зүрхний өвчин хөдлөхөөс аргагүй чийгтэй байнгын дарамттай юм чинь аргагүй шүү дээ

0  |  0
Иргэн(182.160.21.174) 2013 оны 06 сарын 19

Амьдрал үйл явдлаар баян гэдэг. Нийтлэл бичигч та өөрийгөө л хичээж яв

0  |  0
zochin(27.123.213.98) 2013 оны 06 сарын 17

ard tvmnii dusluulj olson hols hodolmoriig ulaissan shunaliin nvdeer harj dairj tsolmoj bhdaa ymar saihan tsoo ervvl gvij bsan boldoo shorond hataa naduulchin hvn bishee

0  |  0
amar(103.9.90.253) 2013 оны 06 сарын 17

jiriin irged aldaj endeed tend chin horigdood l uvchtei bolood l garch irehed hench anhaarahgui

0  |  0
zochin(202.9.47.177) 2013 оны 06 сарын 17

shorond ni uhuul novshnuudiig

0  |  0
stpd(97.113.107.173) 2013 оны 06 сарын 17

ard irgediig elgeer ni molxyylsen ene gaxainuuding unexeer uzen yadaj baina!

0  |  0
Top