Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 13

Өнөөдөр Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хуралдаж, “Эрдэнэс ТТ” ХК-ийн Цанхийн зүүн хэсгийн уурхайг түшиглэн, жилд 20 сая тонны хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэр барих зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэн баталжээ.

Тус үйлдвэрийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг 2012 оны есдүгээр сараас эхлэн “Эрдэнэс ТТ” ХК-ийн Нүүрс баяжуулах төслийн баг, АНУ-ын “Аусэнко Таггерт” компани болон үндэсний компанийн төлөөлөл болох Уул уурхайн зөвлөх үйлчилгээний “Ай Эм Кэй” ХХК болон уул уурхайн зураг төсөл, барилга байгууламж угсралтын “Гранд Повер” ХХК-иудтай хамтран боловсруулжээ.

Түүнчлэн энэхүү төсөлд энэ салбарт ажиллаж байгаа Монгол улсын тэргүүний инженер эдийн засагчид, зөвлөх инженерүүд,эрдэмтэн профессорууд, баяжуулах үйлдвэрийн зураг төсөл, үйлдвэрлэл дээр ажиллаж байсан дадлага туршлагатай мэрэгжилтэнүүдийг татан оролцуулсан байна. Энэ нь ТЭЗҮ-ийн төслийг богино хугацаанд чанартай хийхэд чухал хувь нэмэр болсон гэж төсөл зохиогчид үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top