Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ уруудлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

2013 оны 6 сарын 3-ны өдөр Лондонгийн түүхий эдийн бирж дээр тонн нүүрсний үнэ сүүлийн 3 жилийн хамгийн бага түвшин буюу 90 ам.долларт хүрсэн байна. Дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор Европын нүүрсний эрэлт буурсан, дэлхийн зах зээл дээр нүүрсний нийлүүлэлт нь эрэлтээсээ их байгаа зэрэг нь нүүрсний үнийг бууруулах нөлөө үзүүлж байгааг шинжээчид тэмдэглэсэн байна. Шинжээчид цааш нь дүгнэхдээ нүүрсний үнэ энэ хэвээрээ (90 ам.доллараас бага) байх аваас өртөг өндөртэй зарим нүүрсний уурхайнууд  болох АНУ-ын Аппалачианы уурхайнууд, ОХУ-ын зарим уурхайнууд ашиггүй ажиллаж эхлэх бөгөөд үйлдвэрлэлээ түр зогсоож болзошгүйг анхааруулсан байна.  ОХУ-ын ихэнх уурхайнуудын хувьд төсвөөсөө татаас, дэмжлэг авдаг бөгөөд нүүрсний үнэ буурсан ч гэсэн үйлдвэрлэлээ хэвийн явуулах бололцоотойг ч мөн мэдээлсэн байна. Харин өртөг багатай Өмнөд африк, Колумби зэрэг улсын нүүрсний уурхайнууд хэвийн ажиллах боломжтойг дурьдсан байна. Блоомберг-т Монгол, Австрали зэрэг улсын нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэнийг мэдээлсэн байна.    

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gansuh(202.55.191.35) 2013 оны 06 сарын 16

za hoorhii iim bdlaar heden nuursnii uurhai n haagdaad ajlguichuudiin egnee heden 1000gaar nemegdleedee

0  |  0
he he(111.192.136.59) 2013 оны 06 сарын 07

Yadah yu baisan yum be. Portunaa Battulga neg dugaraad l nuursee uned oruulchihdag bizdee he he

0  |  0
he he(111.192.136.59) 2013 оны 06 сарын 07

Yadah yu baisan yum be. Portunaa Battulga neg dugaraad l nuursee uned oruulchihdag bizdee he he

0  |  0
Top