Рио Тинто Оюутолгойн төлөө дэлхийн 15 санхүүгийн байгууллагаас зээл авна

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 07

Оюу толгой төслийн эхний шат болох нягтаршуулагч комплекс, уурхайн дэд бүтэц зэрэг байгууламжууд гуравдугаар сарын 31-нд ашиглалтанд ороход бэлэн болсон билээ. Тэгвэл 2-4 дүгээр сарын хооронд Рио Тинто компани нь дэлхийн 15 санхүүгийн байгууллагатай Оюу толгойн төслийн 2 дахь шатыг санхүүжүүлэх зорилгоор зээлийн урьдчилсан гэрээг байгуулсан байсан байна.

Үүний үр дүнд 2013 оны 5 сарын 15-нд Рио Тинто компани Оюу толгой төслийн 2-р шатанд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурсан. Оюу толгойн уурхай 2020 оноос бүрэн хүчин чадалаараа ажиллах бөгөөд жилдээ 450 мянган тонн зэс, 330 мянган унц алтыг үйлдвэрлэж, Монгол улсын ДНБ-ны гуравны нэгийг үйлдвэрлэх боломжтойг Блоомберг-т мэдээлсэн байна.

Рио Тинто компанийн удирдлага Оюу толгойн төслийн анхны үйлдвэрлэлийг 2013 оны 6 сарын 30-ны өдөр явуулах төлөвлөгөөтэй байгаагаа 5 сарын 15-нд мөн мэдээлсэн байна. Рио Тинто компанийн охин компани болох Turquoise hill resource limited компанийн хувьцаа 2013 оны 6 сарын 3-ны байдлаар 6,68 ам.доллараар АНУ, БНХАУ-ын хөрөнгийн биржүүд дээр арилжаалагдаж  байна. Southgobi компанийн хувьцаа АНУ, Хонг Конг, БНХАУ-ын хөрөнгө бирж дээр 1.69 ам.доллараар арилжаалагдаж байна.      

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
car(203.91.117.4) 2013 оны 06 сарын 07

olon ulciin zeeliin baictaand mongol ulc orzih um baina l daa

0  |  0
Top