Зандарч, захирч сурсан Б.Нямтайширын халаасанд Монголын баялагийн тэн хагас нь байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 31

Монгол улс асар уудам нутаг дэвсгэртэй. Байгалийн хэвлий дэх баялаг нь ч асар их. Зөв хүний гараар орж, зөв сэтгэлгээгээр, зөв ашиглагдвал 2 сая 800-хан хүн ардын маань нуруу тэнийх байсан биз. Гэвч цөөхөн хэдэн хүний явцуу эрх ашгийн балгаар бүх ард түмний өмч болсон байгалийн баялаг хэдхэн хүний халаасанд орж долларын тэрбумтнууд эх орноо талхалж, туйлдуулж байна.

Тэдний нэг нь Монголын Алт буюу “МАК”-ийн вант улсынхан. Эл вант улсын эзэн Б.Нямтайшир монголын хамгийн олон лиценз эзэмшигч. Тэрбээр ТЕГ-т чамгүй олон жил ажиллаж, ашигт малтмалтай холбоотой нарийн ширийн бүхнийг мэдэж байсан учраас, нөөц баялаг ихтэй, ирээдүйд үнэд хүрэх орд газруудыг олны нүд чихнээс холхнуур увуулан цувуулан авсаар багаар бодоход нэг аймгийн дайны хэмжээний газрын лицензээр авчихжээ. Тухайн үед байгалийн баялаг гээч зүйл тэгтлээ их “мода”-нд ороогүй, одоогийн шиг улайран зүтгэдэггүй цаг байсан учраас нэг их анзаарагдалгүй өнгөрсөн аж.

Зальтай, овжин сэргэлэн энэ эр цагтаа Ерөнхий сайдаар ажиллаж явсан эрхмийг хүртэл компанийнхаа зөвлөхөөр татаж чадсан гэдэг. Мөнгөтэй  хүний толгойд юу эс эргэлдэхэв. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Содном гуайг компанийнхаа ерөнхий зөвлөхөөр татсан нь цаанаа нарийн ширийн учиртай биз. Бас түүнийг уул уурхайн бизнест хөл тавихад нь нөлөөлсөн хүн бол НАХЯ-ны сайд байсан Жамсранжав генерал гэдэг. Эртнээс нааш томчуултай зузаан байсных нь ач тус өдгөө гарч вант улсаа байгуулахад нь чухал нөлөө үзүүлсэн төдийгүй бизнесийнх нь ар талыг хамгаалж байдаг гэнэ лээ. 

МАК-ын Б.Нямтайшир хуучнаар ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-ын дээд сургуулийг дүүргэсэн гэдэг юм билээ. ЗХУ-даа төдийгүй бусад улсад ч алдаршсан эл сургуульд номын дуу сонссон тэрбээр баргийн асуудал үүсэхэд газардахгүй нь мэдээж. Тиймдээ ч Монголын хамгийн олон лиценз эзэмшигч болсон биз.

Нарийн сухайт, Цагаан суварга, Адуунчулуун, Хөөт гэхчлэн хэдэн арваар тоологдох ашигт малтмалын ордууд энэ компанийн мэдэлд бий. Лиценз эзэмших эрх нь дуусах хугацаануудыг нь харахад ихэнх нь 2030 он хүртэлх болоод түүнээс цааш хугацаанд хүчин төгөлдөр байгаагаас харвал түүнд эрх мэдэл төдийгүй нөлөө их аж.

Зөвхөн энэ зургаас харахад МАК-ын Б.Нямтайшир түүний өв залгамжлагч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын халаас Монголын баялагаар хэрхэн дүүрснийг харж болно


МАК ХХК нь 2002 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Чин Хуа корпорацитай хамтран Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Энэ нь Нарийн Сухайтын орд газрын нүүрсийг экспортлох анхны гарц сувгийг нээх, Хятадын зах зээлд Нарийн Сухайтын нүүрсийг таниулах, уг орд газарт дэд бүтцийн орчныг бүрдүүлэх зорилготой хэмээн мэдэгдэж байсан. Тус хамтарсан компани жилдээ 1.5 сая тонн нүүрс олборлон Хятадын зах зээлд экспортолж байгаа. Анх 2003 оны 4 дүгээр сараас эхлэн Шивээхүрэнгийн боомтоор нүүрс экспортолж эхэлсэн юм.

Мөн тус компанийн мэдэл дэх Хөөтийн хонхорын нүүрсний орд буюу шатдаг занар, нүүрсний ордод  “Монголын Алт”  компани 1444 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй. Ордын хэмжээнд 487 сая тонн шатдаг занар , 190 сая тонн нүүрсний баялаг тогтоогдсон бөгөөд цаашид нарийвчилсан хайгуул хийж, шатдаг занар болон нүүрсний баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэх ажлууд хийгдэж байгаа гэх мэдээлэл бий.  Хөөтийн орд газарт одоо МАК компани уурхайн ам нээн ажиллуулж байна.

Адуунчулууны орд газрын тухайд МАК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд 400 сая тонн хүрэн нүүрсний баялагтай. МАК-ийн геологчид нарийвчилсан хайгуул хийж, уг баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэж байгаа аж. Адуунчулууны чийглэг ихтэй, илчлэг бага хүрэн нүүрсийг хол зайд тээвэрлэн дотоод, гадаадын зах зээлд түүхийгээр нийлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй тул  зайлшгүй боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай гэж тус компани үзэж байгаа аж.

Энэ мэтээр МАК компанийн эзэн суусан томоохон төслүүдийн ганц нэгээс нь цухас дурьдсан нь энэ.

Харин эл зургийн тухайд Нямтайширийн хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувь эзэмшдэг “МАК” компанийн Монголын алтны ордуудын нэлээд хувийг лицензээр авсныг харуулсан зураг юм. Харин эл их баялгийн ордыг МАК-ын вант улсынхан хэрхэн яаж авсныг эрхэм гишүүн Н.Номтойбаяраас асуувал юу гэх бол...?

Сэтгэгдэл ( 44 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ(202.70.46.216) 2017 оны 08 сарын 07

МУУ ГӨЛӨГИЙГ БУУДАЖ АЛ НОВШИЙН ГӨЛӨГ НОМТОЙ БАЯРТАЙНА ХАМТ АЛААЧ

0  |  0
Давгаа(150.129.141.103) 2017 оны 08 сарын 06

Ард түмэндээ ,улсдаа буцааж өгөх х.тэй.

0  |  0
123(117.17.155.105) 2013 оны 06 сарын 03

ee jaavaas.

0  |  0
Gghhhh(213.166.199.66) 2013 оны 06 сарын 02

Ard tvmniiioi horongiiig 1 hvn.ingej bvgdiiig ni deeremdeh uchirgvi . Ard tvmend iveelgvi harinch hvved zaluusiiin choloot tsagiig ongroooh. Gazar obektiiig deeremdeeed zogsohgvi bolovsrolgvi hvvgeee ard tvmniii sentiid zalan zovhon hulgailsan horongooo manuulah . Bas tagnuulduulj bgaaa ni oilgomjtoi bn shvvv. Iim deeremchdeees salgan avch gadniiihand ogch duraaraaa deerelhej daramtalj bsan havigvi deeer yum bn daaa . Ard tvmen min hodloh tsag boljeeeeee Man ter hogshin komnist togtsog sodnom vnerch nohoi iim l buzar bulai yum hiiij yvna l daaaaa .

0  |  0
Gghhhh(213.166.199.66) 2013 оны 06 сарын 02

Ard tvmniiioi horongiiig 1 hvn.ingej bvgdiiig ni deeremdeh uchirgvi . Ard tvmend iveelgvi harinch hvved zaluusiiin choloot tsagiig ongroooh. Gazar obektiiig deeremdeeed zogsohgvi bolovsrolgvi hvvgeee ard tvmniii sentiid zalan zovhon hulgailsan horongooo manuulah . Bas tagnuulduulj bgaaa ni oilgomjtoi bn shvvv. Iim deeremchdeees salgan avch gadniiihand ogch duraaraaa deerelhej daramtalj bsan havigvi deeer yum bn daaa . Ard tvmen min hodloh tsag boljeeeeee Man ter hogshin komnist togtsog sodnom vnerch nohoi iim l buzar bulai yum hiiij yvna l daaaaa .

0  |  0
Jhdjzjjzk(213.166.199.66) 2013 оны 06 сарын 02

Biznes hiigeed l baifiim bh ..nad chig ganzagiiin naimaaa huushuuriiin guanz ajilluulsaar l ingej bayjdag bn aaa gej gaihdag bsan yum bidniiii hoich ireedvin baylagiig tonon deeremdej bgaaa. Bird bn daa Butsaaj salgah tsag boljeeee mongolchuudaaa

0  |  0
zochin(93.1.86.94) 2013 оны 06 сарын 02

Yaadgiin mongol hun avhad harinch demjih heregtei oroldmoor bol gadniihaar orold mak olon huniig undur tsalintai ajiliin bairaar hangaj bgaa mundag hun nymtaichir

0  |  0
bkyukl(202.179.10.150) 2013 оны 06 сарын 02

МАХН-МАН төр засгийн толгойд зайдлаж байх үед луйварчдйын авсан асар их хөрөнгө хуулиараа бүх ард түмний өмч ийм ыболохоор сонгууолийн дараа луйварчдын асуудлыг шалганаа тэр үед учи р нь олдох биз.

0  |  0
ББ(122.201.18.176) 2013 оны 06 сарын 02

ГАДААДИЙНХАНД АЛДЧИХААД ГОНГИНООД ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД БЖ БАЙМААР БАЙНА УУ

0  |  0
HJKE(49.0.142.73) 2013 оны 05 сарын 31

NOMTOIBAYR BOOJ UHEHGEED IH HURAL DEER GONSHIGNOOD BAIDIIN IIN BAINALDAA ARD TUMEN HURENGEE AVCHIL TAARAA.......

0  |  0
HJK(49.0.142.73) 2013 оны 05 сарын 31

ENELUUVIRCHING M A NAMIINHAN NAMAARAA HMGAALJ USAN TOLGOI NOMTOIBAYRAAR ARD TUMNII TOLGOI DEER SHEELGEJ ARD TUMNIIG DOROMJILJ BAINAA . UR UDMAARNI HOER NUDIIGNE HON HEREE UHAJ ARD TUMNII UMNEES OVOOLJ BAIGAAD TAHAL TUSAJ BUUSEN TIPEER UECGEENEE GAIGUII HARJ BAIGAARAI GAZAR SHOROO BAIGAL DELHII OROO AVCHIL TARAA.

0  |  0
nahu(202.179.15.224) 2013 оны 05 сарын 31

arai denduu ymaa NYmtaishiriig*******awag

0  |  0
maanag(92.104.218.224) 2013 оны 05 сарын 31

Za tegeed ter Enkhbayarinhaa araas yavuulj chadahgui baij bitgii hudalaa dongosood baizgaa... chaddag yum bol buh bulhaig n il gargah heregtei chtee..Hujaa narin amidral deeshlehed mash ih yum buteesen hun l baina gej bi oilgoloo

0  |  0
zochin(202.179.23.165) 2013 оны 05 сарын 31

Odoo ene bichsen setguulchiig ter nomtoibayar amiig ni barina daa. setguulchid bayan garuudiin tuhai bicheed tegeed baahan yum salgaj avaad saldag gesen

0  |  0
ЗҮГЭЭР Ш(182.160.27.9) 2013 оны 05 сарын 31

ЯАХАВ ДАА НЭГ Ч МОНГОЛ ТОМ ЯВЖ БАЙВАЛ БОЛЛОО АМЖИЛТ

0  |  0
ard Ayush(202.179.7.6) 2013 оны 05 сарын 31

End uhaan zaraad baih zuilgui shuu dee.Ord gazryg turtei geree hiiz hed l bol heden zileer aziluulz bolno. Gehdee niit ard tumnii umch tui garsan zardlyg ni toocood ulsadaa avah ashgaa sain avaad uurt ni ingez duraarni bugdiig ni ugughgui baiz bolno.uuniig ard tumeh husez bna. Ene edgeer hunii huviin omch bish. Ulsyn baylag gedgiig tor zasag oilgohgui l bna. Husehgui bna.

0  |  0
oyo(84.42.243.195) 2013 оны 05 сарын 31

odoo huu nomtoibayar ni uuj ideh zam ni haagdaad booj uheh geed altanhuyag saidiig 1 nudeeree uzehgui dain zarlaad bga bzdee yasan hanaj tsaddaggui tulam be yadaj songogdson toirogtoo yum hiideg boloosoi.er ni man-g songoj elsej bgaa humuus ulsiin hurungu hulgailah gej elsdeg yum shigee.

0  |  0
oyo(84.42.243.195) 2013 оны 05 сарын 31

odoo huu nomtoibayar ni uuj ideh zam ni haagdaad booj uheh geed altanhuyag saidiig 1 nudeeree uzehgui dain zarlaad bga bzdee yasan hanaj tsaddaggui tulam be yadaj songogdson toirogtoo yum hiideg boloosoi.er ni man-g songoj elsej bgaa humuus ulsiin hurungu hulgailah gej elsdeg yum shigee.

0  |  0
zochin(68.24.131.40) 2013 оны 05 сарын 31

Mongoliin ongon zerleg baigalid adal yavdaltai aylal hiih sonirholtoi juulchid ih bolood bainaa.harin ted medeelel homs gej yariad baina.malchin ailtai une hulsuu tohirood yavj Bolohuu? Genee.ayulgui batalgaa baihgui shuu gej hellee dee.uursduu yahiigaa medne biz dee.

0  |  0
zochin(68.24.131.40) 2013 оны 05 сарын 31

Ajil hiij suraagui zalhuu heneggui hainga mongolchuudad iim noyon baih yostoi.bid chin tashuurdaj baij yumiig oilgodog humuus dee.tegeed ch mongol hun bayan bolj baival boloo.medeej ulsaa hudaldaj ard tumnii umchiig tedend zoriulah yostoi.mongol gedeg uls iin gazriin baylag mongol huniig jargaltai bailgaj margaashiin amidrald hairtai baihaar zoriulagdsan yumaa.

0  |  0
ee(122.201.18.35) 2013 оны 05 сарын 31

huraaj avaachee gantshan ed nariih yum uu

0  |  0
zochin(122.201.18.25) 2013 оны 05 сарын 31

khuraagaad av yamar ene hiij buteesen yumuu mongolyn ard tumnii omch

0  |  0
Top