Карл Билдт: Манай улс Европын төмрийн бүтээгдэхүүний зах зээлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 29

Швед Улс уул уурхайн салбарын хөгжүүлж ирсэн туршлагатай орон. Тиймээс тус улсын байгаль орчинд ээлтэй сайн технологийг нэвтрүүлэх тал дээр туршлагаасаа хуваалцаж харилцан ашигтай байх зарчмаар хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгааг манай Уул уурхайн сайд Д.Ганхуяг Шведийн Вант улсын Гадаад хэргийн сайд ноён Карл Билдттэй уулзах үеэрээ хэлж байлаа. Тэдний  уулзалтын үеэр Шведийн Вант улсын Гадаад хэргийн сайд ноён Карл Билдт “Уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн чухал салбарын нэгд тооцогддог. Манай улс төмрийн хүдрийг түүхийгээр бус эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолдог. Европын төмрийн бүтээгдэхүүний зах зээлийн дийлэнх хувийг нийлүүлдэг” гэдгээ онцлов. Уул уурхайн сайд манай улсын хувьд төмрийг хүдэр хэлбэрээр голчон экспортолж байгаа. Цаашид аль болох нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгож байна” гэлээ. Цаашид Швед, Монголын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх, түүнчлэн Монголын уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг Швед улсад бэлтгэх, давтан сургах асуудлаар талууд харилцан санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top