Шинээр стратегийн ордод хамааруулахаар 30 гаруй ордыг судалж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 25

Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах зорилготой Засгийн газрын 100 дугаар тогтоол батлагдан гарсан. Дээрх тогтоолын дагуу стратегийн 15 ордыг “Эрдэнэс МГЛ” ХХК-д төвлөрүүлэх ажил эхэлсэн. Шинээр стратегийн ордод хамааруулахаар 30 гаруй ордыг судалж байна.

2007 онд УИХ-аас батлагдсан 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан ордыг Стратегийн ордод хамруулах боломжийг судалж холбогдох талуудтай ярих хэлцэл хийж байна. Түүнчлэн зарим орд эзэмшигчид өөрсдийн санаачилгаар стратегийн ордод хамааруулж өгөх хүсэлт гаргаад байна. Стратегийн ордын жагсаалтад шинээр хамруулах орд газрын удирдлагуудтай нэг бүрчлэн уулзаж байгаа бөгөөд дээрх асуудлыг ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top