Тавантолгойд Чалкогоос гадна гурван улсын консорциум орж ирж мэдэх нь...

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Өмнөд хөршийн төрийн өмчит Чайналко компанийн охин компани Чалко Монголын стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газрыг хариуцан үйл ажиллагаа явуулж ирсэн Эрдэнэс Тавантолгой компанитай хэлэлцсэн хэвээрээ байгаа талаар гадны хэвлэлүүд мэдээлж байна. Тэгэхээр стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийн эхэнд жагсах энэ орд дахь үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг бид дотоодын бус гадны эх сурвалжуудаас авдаг байдал хадгалагдсан хэвээрээ байна. Гэхдээ Тавантолгой ордын нүүрсийг өмнөд хөрш рүү гаргах урсгал эргэн идэвхижиж байгаатай зэрэгцэн Баруун Цанхитай холбоотой мэдээлэл дотоодын нөхдүүдээс гадагшилж байгааг дуулгахад таатай байна. Баруун Цанхийн гэрээт олборлогчийн тендерт  “Хишиг Арвин Индустриал” ХХК гэх монголын компани  шалгарлаа гэх мэдээллийг  Я.Батсуурь дарга өгч байсан билээ. Гэтэл дараа нь “Хишиг Арвин Индустриал” ХХК нь олборлогчийн бус хөрс хуулалтын тендерийн ялагч болоод хувирсан.  Тэгвэл олборлолт хийх эрх мэдлийг “Уул уурхайн үндэсний олборлогч” буюу “Mongolian National Operator” компани авсан талаар бид мэдээлж байсан. Тэрчлэн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэгч гэх “Хишиг Арвин Индустриал” ХХК ч “Mongolian National Operator” компанид техникээ түрээслүүлж байгааг эх сурвалж өгүүлж байсан юм.

Тэгвэл анхаарал татсан нэг мэдээлэл байгаа нь Засгийн газрын зүгээс “Уул уурхайн үндэсний олборлогч” буюу   “Mongolian National Operator” компанид олгоод байсан эрх мэдлийн асуудлыг эргэн харж байгаа бөгөөд гадны гурван улсын компани нийлсэн консорциумыг Баруун Цанхид оруулж ирэхээр хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Ер нь бол Тавантолгойн Баруун Цанхид хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендерт анхнаасаа олон улсын консорциумууд өрсөлдөж ирсэн. Өмнөх засгийн үед ч тендерийн дүн гарч 40, 24, 18, 18  гэсэн харьцаа бүхий хуваарилалтын талаар засаг баригчид дуулгаж байсан. Харин шинэчлэл ярьсан энэ засгийн үед Монголчууд өөрсдөө Баруун Цанхид орж ирэх гэж байна хэмээн ярьцгааж байсан ч, бодит нөхцөл байдал өөр байгаа янзтай.

За харин Чалкотой холбоотой асуудал руу эргэн ороход  “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс өгч буй албан мэдээллийг харахад  “нүүрсний экспортоо 2013 оны 4 дүгээр сарын 22-ны даваа гарагаас эхлүүлж байна. Компанийн удирдлага зардал бууруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд  нүүрсээ экспортлох боломжтой боллоо. Хятад руу нүүрсний экспортыг ийнхүү сэргээснээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч монголын компаниуд, тухайлбал, тээврийн компаниуд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх эдийн засгийн ач холбогдолтой юм. Засгийн газар гүний гаалийн асуудлыг шийдвэрлэвэл энэ нь зардлыг цаашид бууруулах бас нэг чухал алхам болно гэж үзэж байна.” гэсэн мэдээлэл байгаа юм.

Харин Засгийн газрын зүгээс Чалкотой хийж байгаа хэлцэлтэй холбоотой мэдээлэл тодорхой бус байна. Уг нь Засгийн тэргүүн энэ оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Чалкогийн гэрээтэй холбоотой байр сууриа илэрхийлэхдээ нэлээд өөр зүйлийг ярьж байсан. Ер нь бол манай тал Чалкогийн даварсан дарамтаас ангид байхаар шийдсэн агуулгатай мэдээллийг өгч байлаа. Түүний хэрхэн өгүүлж байсныг эргэн сануулахад:

- “Эрдэнэс Тавантолгой” өрөндөө баригдсан. Тус компани өнөөдөр Монгол Улсын арилжааны банкуудад 110 тэрбум төгрөгийн өртэй. Сар бүр хүү явж байгаа гэсэн үг. Хоёрдугаарт "Чалко" компаниас 350 сая ам.доллар авснаас 190 орчим тэрбум төгрөгийн өр үлдээд байна. Нийлээд 300 орчим тэрбум төгрөгийн өртэй. Тиймээс энэ компани олигтой өөдөлж өгөхгүй байна. Арилжааны банкны зээл, "Чалко"-гийн зээлийн өр бондын хүүнээс өндөр. Ийм өндөр зээл аваад суугаад байх юм уу, бондоороо ядаж төлөх юм уу гэдэг асуудал гарч байна. Өчигдөр бондын асуудлаар бодлогын зөвлөл хуралдсан. Тэр хурал дээр энэ асуудлыг ярьлаа. Өр ширээ дарсан ч энэ компани ашигтай ажиллаж чадах боломж бас хүнд байна. Яагаад гэхээр "Чалко"-той хийсэн гэрээ нь Монгол Улсад хохиролтой гэрээ. Нэгдүгээрт дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 100 байхад 70-аар, 70 байхад 50-аар өгөх гэрээ байгуулсан. Тиймээс энэ гэрээнээс салахаас өөр аргагүй. Салъя гэхээр 50 сая ам.доллар төлөх гэрээтэй. Ийм ашиггүй үнээр нүүрсээ өгснөөс мөнгийг нь төлөөд гэрээнээсээ татгалзъя гэсэн асуудлыг өчигдөр “Эрдэнэс Тавантолгой”-н захирал ярьсан. Тиймээс гэрээгээ цуцлаад арай өндөр үнээр нүүрс авах газруудтай гэрээ хийх шийдлийг бид гаргаж байгаа.” гэж байсан юм.

Гэтэл одоогийн нөхцөл байдлыг харахад манайх тэдэнтэй ойлголцжээ. Ерөнхий сайд Чалко компанийн Ерөнхийлөгч манай улсад ирж холбогдох хүмүүстэй уулзсан, ирэх долоо хоногоос нүүрсээ ачиж эхлэхээр болсон гэдэг өнгөрөгч баасан гарагт өөрөө мэдэгдсэн. Тэрээр гадаадад гаргах нүүрсний нийлүүлэлт сүүлийн гурван сард зогсоод байсныг, түүнчлэн хил дээр 337 мянган тн, уурхай дээр сая гаруй тн нүүрс хүлээгдэж байсан нь эргэлтэд орохоор болж байгааг хэлээд ингэхдээ хоёр талдаа алдагдалгүй байхаар ярилцсан хэмээн тодотгосон байгаа.

Тэгэхээр өмнө нь  "Чалко"-той хийсэн гэрээ нь Монгол Улсад хохиролтой учраас өр ширээ дарсан ч энэ компани ашигтай ажиллаж чадах боломж бас хүнд байна гэж байсан Ерөнхий сайд маань одоо бол ашгийг олж харж чадаад байгаа бололтой юм.

Э.Болорхажид

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hi(182.160.3.167) 2013 оны 05 сарын 09

erdes taban tolgoid ehelsen ajil baihgyi bitgii hudlaa hutsaad bail daa ta nar bygd zogsson hebeeree l baina hudlaa yrij chadah yumaa bolivol taarna

0  |  0
ulaanaa(103.10.21.35) 2013 оны 04 сарын 25

ulaanaa 103.10.21.35 odriin mend mongolchuudaa Er ni ene yarigdaad bgaa 2 kompaniig halz metgeltseen yom uu nuureltsuulj bolohgui yom uu hudlaa ch yom uu unen ch yom uu ZINDAA.MN-niin heden garuud tenegteed heniig ni ch medehgui bj uchriin oloogui yom bicheed bdag l sonin bn esvel ene sedev jaahan shur duuliantai bolohoor ZINDAA.MN-iin garuud huviin karier hoogood bgaa yom gej bodohii za za bi oilgohgui yom bn aaa mongolchuudaa ta buhnii bodol

0  |  0
ulaanaa(103.10.21.35) 2013 оны 04 сарын 25

odriin mend mongolchuudaaEr ni ene yarigdaad bgaa 2 kompaniig halz metgeltseen yom uunuureltsuulj bolohgui yom uu hudlaa ch yom u uunen ch yom uu ZINDAA.MN-niin heden garuud tenegteed heniig ni ch medehgui bj uchriin oloogui yom bicheed bdag l sonin bn esvel ene sedev jaahan shur duuliantai bolohoor ZINDAA.MN-iin garuud huviin karier hoogood bgaa yom gej bodohii za za bi oilgohgui yom bn aaa mongolchuudaa ta buhnii bodol

0  |  0
suhee(203.194.114.149) 2013 оны 04 сарын 25

erunhii sanaa ni zuv yuma. Yahav ter Khishig arvin ni uuriin geh bolovsorson mergejiltei humuus baihgu. zuvhun mashin tehniktei teged l ter MNO giin bolovsorson ajiltnuudiig guij ajilaa yavuulj baigaa l baihgu yu.

0  |  0
409(202.9.47.132) 2013 оны 04 сарын 23

БОЛЬЁ ОО

0  |  0
а(202.179.11.58) 2013 оны 04 сарын 23

түрүүчийн засгын хийсэн жонхуу

0  |  0
Top