Хариуцлагатай уул уурхайг таниулна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

Уул уурхайн яам болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.   Ингэснээр талууд компанийн нийгмийн хариуцлага, түүний дотор хариуцлагатай уул уурхайн зарчмыг таниулах, тайлагнах ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр аль нэг талынхаа санаачилсан ажлыг бүхий л талаар дэмжих, Уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбогдол бүхий хууль, эрх зүйн актад судалгаа мониторинг хийж, саналаа харилцан солилцож дүгнэлт гаргах, эрх бүхий байгууллагад уламжлах, шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт хийсэн аливаа хууль, эрх зүйн акт, дүрэм, санамж бичгийг тус салбарт бизнес эрхлэгчдэд шуурхай мэдээлэх зэрэг ажлыг хамтран зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top