507 асуултанд хариулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 29

Засгийн газрын “11-11” төвд энэ сарын 26-ны өдрийн байдлаар Уул уурхайн яамтай холбоотой 514 санал, хүсэлт иржээ. Үүнээс 507 асуултанд хариулж үлдсэн 6 асуултанд хариулахаар мэдээллийг судалж байна.

Ингэхдээ 479 санал хүсэлт, шүүмжлэл 14, гомдол 20, талархал 1 ирсэн байна. Шийдвэрлэлтийн явц 98,6 хувьтай байна.

Ирүүлсэн санал хүсэлтийн дийлэнх хувийг Оюутолгой, Тавантолгойг тойрсон асуудлуудыг хөндсөн байна. Үүнд дэд бүтэцийг яаралтай шийдвэрлэх, цалин хөлсний асуудал, хувьцаа, болон хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдсон асуудал дурдагдсан байна.

Түүнчлэн Стратегийн ордууд, зэс эрдэнийн хувь, Налайхын уурхай, бичил уурхай, уул уурхайн компаниудын ажил олгогдчийн талаар, тусгай зөвшөөрлийн хяналт шалгалттай холбоотой асуудлаар хандсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top