Монголын хуулийг чанд сахихыг Канадын компаниудад сануулав

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 26

Канад улсад айлчилж байгаа спикер З.Энхболд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа тус компаниудын төлөөлөгчидтэй уулзсан байна. Түүний энэхүү уулзалт Саусгоби сэндс компанийн уурхайн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явагдаж эхлээд байгаатай давхцан боллоо.

 Ер нь Канадын уул уурхайн компаниуд улс сүүлийн жилүүдэд манай улсын олборлох салбарт хөрөнгө оруулж байдал нэмэгдэж байгаа юм.  

 Тухайлахад 2010 онд Канадын олборлох салбарын гадаад орнуудад хийсэн хөрөнгө оруулалт 79,3 тэрбум доллар байжээ. Канад улсад төвтэй компаниуд дэлхийн боловсруулах үйлдвэрлэлийн зардлын 43 хувийг эзэлдэг бөгөөд 2010 онд дэлхийн боловсруулах болон уул уурхайн компаниудын 75 хувь нь Канадад төвтэй гэсэн судалгаа хийгджээ. Иймээс Канадын Засгийн газар хөгжиж буй орнуудад ажиллаж байгаа компаниуддаа тавих шаардлагаа өндөржүүлж, өөрийн улсын имижийг эерэгээр бүрдүүлэх стратеги барьж байгаа аж.

 Харин манай улс Канадын компаниудад нийгмийн хариуцлагаа ухамсарлах, байгалийн нөхөн сэргээлтийг дүрэм журмын дагуу хийж, манай улсын хууль дүрмийг чанд мөрдөж ажиллахыг сануулж байгаа гэх мэдээллийг албаныхан өгч буй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.247) 2013 оны 03 сарын 26

saikhanbilegiin yariad baidag ertontsiin tsonh bolson kanaduud uu

0  |  0
Top