MINETECH 6 дахь удаагаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 26

Энэ сарын 27-29-нд MINETECH-2013 уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн болох гэж байна.“Мишээл экспо” төвд болох уг үзэсгэлэнд уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч гадаад, дотоодын 70 гаруй аж ахуйн нэгж оролцож үйл ажиллагаагаа сурталчлах аж. Улс орноор нь ангилбал АНУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ, Австрали, ОХУ-ын компаниуд оролцож байна. 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа MINETECH үзэсгэлэн нь салбарын шилдэг мэргэжилтнүүд бие биетэйгээ уулзаж, худалдаа арилжааны арга туршлагаа хуваалцан, үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид, гэрээт борлуулагчид хэрхэн сайны сайн нь болох талаар бие биеэсээ суралцах хамгийн чухал талбар болох юм. Зочид, үзэсгэлэнг үзэж сонирхогчид, хайгуул олборлолтын компаниудын хувьд бол аливаа байгууллагын худалдан авагч болох, тэдгээрээс томоохон худалдан авалт хийхийн өмнө тухайн бараа бүтээгдэхүүний талаар сайн ойлголттой болох газар бол MINETECH ЭКСПО юм. Эргээд урт удаан хугацаанд үр ашгаа өгөх бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа тэдгээрийн талаар сайн мэдлэгтэй байж шийдвэр гаргахад нь туслах нь манай үндсэн зорилт юм. Иймээс үзэгч сонирхогчдын хувьд үзэсгэлэнгийн хаалга үнэ төлбөргүй нээлттэй байх ба үзэсгэлэнд оролцогчдын хувьд хамгийн бага зардлаар эрдэс баялгийн салбарынханд бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах боломжийг олгодог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top