Саусгоби сэндс ХХК эргэн ирэх эрхтэй юу?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 25

Саусгоби сэндс ХХК Овооттолгойн нүүрсний уурхайгаа дахин нээснээ энэ сарын 22-ны өдөр албан ёсоор зарлав. Тус компани Овооттолгой уурхайн үйл ажиллагааг зогсоосноо дэлхийн нүүрсний зах зээлийн таагүй нөхцөл байдалтай холбон тайлбарладаг ч, Монгол Улсын хуурь дүрмийг зөрчсөн учир үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх хүртэлх хэмжээнд асуудал үүссэн гэдгийг бид мэдэх билээ. АМГ-ын дарга асан Д.Батхуягт анхан шатны шүүхээс 6 жилийн ял оноосон үндэслэлүүд дунд  “Саусгоби Сэндс” компанийн хайгуулын болон  ашиглалтын таван лицензийн дөрвийнх нь эрхийг хууль бусаар сэргээсэн нь тогтоогдсон тухай асуудал байгаа гэж ойлгогдож буй. Тэгвэл өдгөө тэрхүү компанийн Монгол дахь үйл ажиллагаа ийнхүү хэвийн хэмжээнд явагдаад эхэлж байгаа нь анхаарал татаж байна.  

Ямартай ч Монголын хөрсөн доорх эрдэс баялгийг шинэ ажлын байр, улс орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн тогтвортой хөгжил рүү хөрвүүлэхийн төлөө ажилладаг гэх сайхан уриа дэвшүүлсэн хэрнээ манай улсын эдийн засгийн аюулгүй байдалтай нягт холбогдох ач холбогдол бүхий өмнийн говийн нүүрсний бассейн орд газрыг Хятадын Чалко компанид дамлахаар далд тохиролцоог хийж байсан нь илэрч, ихээхэн асуудал үүсгэсэн тус компани ийнхүү албан ёсоор эргэж ирж байх шиг байна. Уг нь Д.Батхуягийг баривчилсны дараа тус компанийн Моннис дахь оффисыг лацдаж байсан. Улмаар АТГ-аас Саус Гоби Сэндс компанийн хуулийн ахлах зөвлөх Сара Армстронгийг шалгаад, нутаг буцаасан. Харин дараа нь буюу өнгөрөгч сарын эхээр Саус Гоби Сэндс компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплаг монголоос гарахыг хориглоод байгаа талаар албан эх сурвалжаас гадагшилж байсан юм. 2010 оны 10 дугаар сараас Овоот толгойн ажиллагааг хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн түүнийг Саус Гоби Сэндс компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Курт Черчийнхээ  хамтаар Өмнөговийн удирдлагуудыг хаалгадах ажиллагааг амжилттай гүйцэтгэж ирсэн талаар эх сурвалжууд хэлдэг.

Түүнчлэн авлигын хэрэгт холбоотой байж болзошгүй Саус Гоби Сэндсийн удирдлагуудтай холбоотой энэ мэт асуудал яригдсан хэвээрээ байхад тус компани АМГ-аас түдгэлзүүлсэн гэж ойлгогдож байсан лицензээ хэрхэн яаж эргүүлэн өөрийн болгочихов гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.

Ер нь энэ компанийн талаар эргэн сануулахад,  арваннэгэн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр компанийнхаа 49 ажилтныг нэгэн зэрэг ажилгүй болгосон биш нийтийн анхааралд сүрхий орж ирсэн юм. Тэгээд болоогүй  өмнийн говь дахь нүүрсний орд газруудын хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч Саусгоби сэндс компанийн дээд толгой компани Саусгоби Ресурсын 57.6  хувиа 898 сая ам.доллараар үнэлэн БНХАУ-ын Төрийн өмчит “Чайналко” компанийн охин компани Чалкод зарахаар хэлэлцээр хийж байгаа нь илэрч ихээхэн асуудал дэгдээсэн юм.

Тус хоёр улсын компаниуд хооронд тийм наймаа яваад байгаа тухай мэдээлэл албан ёсоор ил болохоос хэдэн сарын өмнөөс тэр талаар дуулдаж байсан.  Хэрэв тэгээд хятадын төрийн өмчит компанийн мэдэлд монголын нүүрсний ихээхэн нөөц бүхий орд газрууд очвол дагаад үүсэх сөрөг үр дагаваруудын талаарх мэргэжилтнүүдийн байр сууриудыг ч тухайн үед хүргэж байсан билээ.

Ер нь бол дэлхийн уул уурхайн салбарын компаниуд олон сая ам.доллараар хэмжигдэх тохиролцоог хийж, монголын баялгийг өөр хоорондоо гулсуулж байгаагийн нэгэн тод жишээ нь Саусгоби Ресурс дэх  Айвенхоу Майнз ХХК-ийн мэдлийн 57.6  хувийг хятадуудад зарахаар завдсан наймаа болж мэдэхээр байсан юм.

Тодотгоход,  “Айвенхоу  Майнз Монголия Инк”  компани  2007 оны наймдугаар сард  нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани болох  “Саусгоби Сэндс” ХХК-ийг манай улсад байгуулсан юм.  Үүнээс хоёр сарын өмнө буюу 2007 оны  зургадугаар сард  олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор  “Southgobi Energy Resources” компанийг байгуулсан байдаг.

Улмаар  “Southgobi Energy Resources” нь “Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь  нүүрсний ордууд дээр тулгуурлан  Торонто,  Хонгконгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалж эхэлсэн түүхтэй.

Саусгоби сэндс ХХК  Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 320 орчим км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд Гурвантэс сумын нутаг дэвсгэрт оршдог  Овоот толгой нүүрсний орд газарт 2008 оноос эхлэн олборлолт явуулж байгаа  бөгөөд  Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд хэмээн 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын  төрийн өмчит  “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэн байдаг. Тэд өөрсдөө л зээл гэж тайлбарладаг болохоос угтаа бол  500 сая ам.долларын төлөөс нь   “Southgobi Energy Resources” компанийн хувьцааны 29,9 хувь. Хятадын төрийн өмчит санхүүжилтийн корпораци  500 сая доллараар тус компанийн  ийм хэмжээний хувьцааг нь авч Монголын нүүрсний баялгийн нэгээхэн хэсэгт эзэн суугаад удаж байгаа гэсэн үг юм. Харин сүүлийн асуудлын хувьд дараа дараагийн тохиролцоогоо хийж, барьцаа лавшруулах гэж байгаад хараахан чадаагүй зогссон  гэхэд болох юм.

Одоо Саусгоби Сэндс уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлсэн тул дагаад мэдээллүүд ч гарах биз ээ.

Э.Болорхажид

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baba(203.169.49.38) 2013 оны 03 сарын 26

Нvvрсийг нь олборлуулахгvй гээд яахав дээ. Олборлолт хийгдэж байсан маш их хєрєнгє оруул****т хийгдсэн уурхай шvv дээ. Нэг л их газар шороогоо хайрлаж байгаа улс єєрсдєє байг****аа хамга******** гэж юу хийж байгаа юм бэ. Yнэндээ нvvрсээ экспортлохгvй бол тєрийн ****баны ц****ингаа ч тавьж чадахгvй болох нь vнэн шvv дээ. Уурхайн ажилтан болон тээврийн компанийн олон зуун хvн ажилгvй болох дээрээ тулаад байна.

0  |  0
bold(182.160.39.178) 2013 оны 03 сарын 25

eniigbuurhaagaadhayaach hu uls turiin tomchuud gej baidag bol

0  |  0
zochin(122.201.18.50) 2013 оны 03 сарын 25

ene baidlaar afrikiin yaduu ulsaas yaduu ****on

0  |  0
хи(203.194.114.3) 2013 оны 03 сарын 25

гэхдээ л төр засгийн эсрэг байдаг компани шүү дээ яагаад гэвэл олон мянган хүн х****на гэдэг бол төрийн ажилгүйдэлийн эсрэг бодлогыг уландаа гишгэж байгаа илэрхийлэл шдээ яс юманд дээр тэр 49 хүний ачаар л тэр нууц наймаа илэрсэн шдээ

0  |  0
хи(203.194.114.3) 2013 оны 03 сарын 25

жкды

0  |  0
naraa(202.21.120.202) 2013 оны 03 сарын 25

tegehed bid 1 tn huursiig heden tugruguur awch tuldeg bilee bodood uz de humuusee tegehed sgs-iin kanaduud 19700 tugruguur manai huursiig urag**** gargaj bna shuu dee

0  |  0
naraa(202.21.120.202) 2013 оны 03 сарын 25

ene bol jinhen awil**** heel hahuulchid mun gedgiig hun bur medej baigaa odoo edniih 1 tn huursiig 88 yanaar *****uudad zarj bna ene zuwuu mongolchuudaa

0  |  0
Top