“Монголын Алт” компани Засгийн газартай тохиролцох уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 18

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулаад их үр шимийг нь хүртээд сайхан амьдарцгаах тухай яриа эрчээ алдаагүй хэвээрээ л байна. Засгийн нөхдүүд энэ асуудлаар хуралдаад хэд хэдэн ордын үнэлгээ болоод ТЭЗҮ-г судлах, заримынх нь тогтвортой байдлын гэрээг дүгнэж, байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийхийг холбогдох сайд нарт үүрэг болгоод байна. Харин тэдгээр ордуудын нэг нь Цагаан суваргын зэс, молибдены орд юм.

Одоо  “Монголын Алт” компанийн 100 хувийн мэдэлд байдаг тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээний талаар ярих болов уу гэсэн хүлээлт байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой орд гэж үзсэн учраас 2007 онд  Стратегийн ордуудын жагсаалтад албан ёсоор оруулсан байдаг. Бусад ордуудын жишгээр дэд бүтэц хөгжөөгүй алслагдмал бүс нутагт буюу Дорноговь аймгийн нутаг дахь Мандах сумын төвөөс урагш 75 км-т, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 км газарт орших энэ ордод анх улсын төсвөөр хайгуул нь хийсэн. Тэрчлэн одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордын 51 доошгүй хувь төрийн мэдэлд үлдэх ёстой гэсэн асуудал энэ орд дээр бол утгаа алдсан. Төрийн хөрөнгөөр нээгдсэн энэ ордод хувийн хэвшлийнхэн орж ирсэн, улмаар лиценз  нь 1999 онд  “Монголын Алт” компанийн мэдэлд очсон юм.

Уг нь ордын 50 хувийг төрийн мэдэлд байлгах ёстой талаар ярихгүй биш ярьдаг байсан. 2007 онд Оюутолгой ордыг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээний хувилбарыг анх боловсруулж байсан Засгийн газрын  Ажлын хэсгийнхэн Цагаан суваргын ордын лицензийг эзэмшигч “МАК” зэрэг компанитай хэлэлцээ хийх үүрэг хүлээж байсан билээ. Орд дахь төрийн эзэмшлийн хувь хэд байх талаар санал, хувилбарыг боловсруулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй зөвшилцөх, үүний тулд “Монголын Алт” компаниас тус ордод хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаархи мэдээллийг гаргаж өгөхийг хүссэн мэдэгдлээ ч Ажлын хэсгээс хүргүүлж байсан байдаг. Гэсэн ч Засгийн нөхдүүд МАК-ийн эсрэг шийдэмгий байж чадаагүй бөгөөд орд 100 хувь хувь тэдний мэдэлд үлдсэн юм. Харин одоо яах бол гэдэг асуулт анхаарал татаж байгаа юм. 

Ямартай ч Австралийн Уорли Парсонс  /Worley Parsons/ компани Цагаансуваргын ордын зэс молибдени боловсруулах үйлдвэрийг барих болсноо мөн 280 километр үргэлжлэх эрчим хүчний шугам татах ажлыг гүйцэтгэх гэж байгаагаа өнгөрөгч онд зарласан билээ. Тэд  “Монголын Алт”-ын захиалгаар энэ төслийг хэрэгжүүлж,  65 сая ам.долларын үр ашиг хүртэнэ гэдгээ илэрхийлж байсан. Арван оноос эхлээд монголын уул уурхайн салбартай холбогдсон,  дэлхийн 41 оронд 137 салбартай Уорли Парсонс компани манай улсад инженеринг, тээвэр хангамж, барилгын удирдлагын бүрэн үйлчилгээний салбараа нээснээс гадна жилд 14.6 сая тонн зэс молибден боловруулах хүчин чадалтай Цагаансуваргын боловсруулах үйлдвэрийн төсөл дээр МАК-тай хамтрахаар болсон.

Тэгэхээр хэрэв одоо төрийн зүгээс Цагаан Суваргын ордын өөрийн эзэмшлийн хувь хэмжээний асуудлыг тодоор яриад ирэхээр гадныхантай тохиролцоод төсөл хэрэгжүүлж байгаа МАК-ийнхан зүгээр байхгүй биз. Хувийн хэвшлийнхэн төрийн оролцоогүйгээр бүтээн байгуулалтуудыг хийгээд байхад төр орж ирээд дарамталлаа гэх болов уу. Гэтэл нөгөө талд нь нэгэнтээ энэ орд стратегийн гэх тодотголд нь багтаад орчихсон, үр ашигтай орд бол төр эзнийхээ хувиар оролцоотой байх нь ч зөв гэсэн асуудал гарна.

Ямар ч байсан төрийн зүгээс тус ордыг стратегийн гэж тодотгохдоо эдийн засгийн эргэлтэд оруулснаар “Дорноговь, Өмнөговь аймгуудын өмнөд хэсгийн сумдын ажилгүйдлийн түвшинг бууруулна. Говь нутагт хүн ам төвлөрөн суурьших бололцоог бүрдүүлнэ. Хүн малын тоо олшрон шинэ бэлчээр газар нээгдэх, хөрсийг хамгаалах, Цагаан цавын гүний усны бассейныг ашиглан олон жилийн өмнө тарьж ургуулж байсан тарвас, жимс, төмс хүнсний тариалан ургуулах ажлыг сэргээн орон нутгийн болон арми, хилийн цэргийн анги нэгтгэлийн хүнсний хэрэгцээг хангах, малын гаралтай түүхий эд боловсруулах жижиг дунд үйлдвэрүүд хөгжих, улсын хилийн доторхи асар уудам нутаг эзэнгүйдэх байдлаас арилгах зэрэг нийгэм, эдийн засаг, хүн амын суурьшил бодлогын олон асуудлууд шийдвэрлэгдэх бололцоо бүрэлдэнэ”  хэмээн ач холбогдлыг нь жагсаасан байдаг юм. Эдгээр нь бүс нутаг дахь ач холбогдлоос давсан асуудлууд байгааг уншигч та тунгааж байгаа биз.

Чухам тэгээд энэ Засгийн газар МАК-тай хэрхэн тохиролцох бол гэдэг асуудал гарч болзошгүй байна. Мэдээж хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ их ачаа үүрч ирснийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ярих ёстой хувь хэмжээн дээр бол талууд тулах ёстой биз.

Э.Болорхажид

 

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mak(122.201.18.20) 2013 оны 03 сарын 20

Mak bol mundag sain undesnii company. Sain yavaa negnee doosh ni tat tat tegeed ****aan ***** hulhi gadaadiinhniig oruul daa

0  |  0
Мнг(122.201.18.10) 2013 оны 03 сарын 19

51% ард тумнии мэдэлд байх естой. Мак бага давар

0  |  0
Бүргэдээ(202.179.26.63) 2013 оны 03 сарын 19

МАК-г би үндэсний том компани гэж харж явдаг. Улсад тушаасан татвар төлөлтөөр эхний 3-т л ойрын хэдэн жил орж явлаа. Манайхан өөр зуураа өвөр түрийдээ хөлөө жийлцэж байхад араар нь гадныхан чинь арай л даварч байх шиг байх юм. Гадныхан бол гадныхан. Ямарч тохиолдолд хоноцын сэтгэлээр ханддаг гэдгийг бид бүгд мэдэх л ёстой баймаар. Монголчууд монголчууддаа дайсан болоод байгааг Ганбаатар гишүүн уг нь байнга л хэлдэг дээ. бодох л асууд****.

0  |  0
zocin(203.194.115.95) 2013 оны 03 сарын 19

*****giin boooooooluudaaaaaaaaaa

0  |  0
zocin(203.194.115.95) 2013 оны 03 сарын 19

mak bol m** mongolcuudiig max bolgog baigaa gazar tolgio boosn muu *****nar bizdee sumtai bayaraaaaaaaaaaaa

0  |  0
luuvar(203.194.115.95) 2013 оны 03 сарын 19

mongol tercigeer luuvar mak bol *******iin uur elbegdorgoo ci dahiad songogdhig xvseg baiv** avlgatai temg muu huujaa m**aaaaaaaaaaaaaaaaaaa

0  |  0
Top