Дэлхийн Уул уурхайн чуулга уулзалтад “Эрдэнэс Таван Толгой” ХК оролцож байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Дэлхийн Уул уурхайн чуулга уулзалт (PDAC-2013)  Торонто хотноо болж байна. Тус уулзалтад оролцож байгаа Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул  Канадын Олон улсын худалдааны сайд Эд Фаст, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуян нарын хийсэн уулзалтад оролцжээ.

Уулзалтаар хоёр тал хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон байна.

Жил бүр зохиогддог дэлхийн Уул уурхайн чуулга уулзалтад жил энэ Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” ХК, “Эрдэнэс Таван Толгой ХК, “Эрдэнэ үйлдвэр” компани болон хувийн бизнесийн төлөөлөгчид оролцож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top