Хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгоогүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого сүүлийн хоёр жилд тогтвортой байгаа гэсэн мэдээллийг Уул уурхайн яамнаас өгч байна.

“Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай” хууль 2010 оны зургадугаар сарын 17-нд батлагдснаас хойш таван удаа сунгасан. Энэ хооронд хуулийн завсардал зургаан сарын хугацаанд үүссэн.

Хуулийн хэрэгжилтийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 225 өргөдөл хүлээн авсан боловч хайгуулын тусгай зөвшөөрөл огт олгоогүй байна.

2009 оны 12 дугаар сарын 31-нд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 3659, нийт нутгийн 24.9 хувийг хамарч байсан бол 2012 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2303, нутгийн 12.3 хувийг хамарч хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 37 хувь, талбайн хэмжээ 50 хувиар тус тус буурсан.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого сүүлийн хоёр жилд тогтвортой байна. 2009 онд 35.9 тэрбум төгрөг, 2012 онд 40.5 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top