“Coal Mongolia”: Нүүрсний бирж байгуулах нь хамгийн зөв гарц

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 22

“Coal Mongolia” чуулган үргэлжилж байна. Нүүрсний салбарын олон асуудлыг хөрөнгө оруулагчдын хамтаар хэлэлцэж байна. Салбарын сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Нүүрсний салбарт баримтлах бодлогын хүрээнд Дэлхийн зах зээлийн нүүрсний үнэтэй тэнцэхүйц үнээр нүүрсээ борлуулахын тулд, олон улсын жишигт нийцсэн боловсруулалт хийх,худалдан авалтанд өрсөлдөөн бий болгоход чиглэсэн төмөр зам зэрэг шинэ тээвэр, ложистикын бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүний зэрэгцээ нүүрсний салбарт экспортын нэгдсэн нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нүүрсний бирж” хөтөлбөр боловсруулж, холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэж байсан.

Ер нь бол “Нүүрсний бирж” байгуулах шаардлагын талаар хувийн хэвшлийн нүүрс үйлдвэрлэгчид хэдэн жил дараалан ярьж байгаа юм. Нүүрс гэдэг ашигт малтмал дотроо  чанарын бараг 20 гаруй ангилалтай.  Нүүрсний чанарын  ангилал,  тээврийн  зардал,  зах зээлийн хэрэгцээ зэрэг  бүхий л хүчин  зүйлүүдийг тооцож  нүүрсний үнийг бодитой тогтоох шаардлагатай. Тиймээс ч нүүрсний дотоодын  болон экспортын үнэ  тогтоох  нээлттэй,  шударга  механизм  бүрдүүлэх  хамгийн зөв гарцыг Нүүрсний бирж байгуулах явдал гэж хувийн хэвшлийнхэн хардаг.

Улмаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад энэ санал санаачлагаа хүргүүлээд цөөнгүй жилийг үдсэн. Харин энэ засаг, энэ яамны үед эхлэл нь тавигдах  болов уу гэсэн хүлээлт их байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top