“Coal Mongolia” өнөөгийн чиг хандлагын талаар хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын гурав дахь удаагийн олон улсын чуулга уулзалтыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг болоод “Coal Mongolia-2013” чуулганы нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар албан ёсоор нээгээд байна. Чуулганы эхний өдрийн эхний хэсгийн хэлэлцүүлэг “Монгол улсын нүүрсний байдал, өнөөгийн чиг хандлага” сэдвийн хүрээнд өрнөлөө.

Манай эдийн засаг ашигт малтмал, тэрдундаа зэс, нүүрсээс ирэх үр ашгаар голчлон тэжээгдэж буй. Тиймээс ч олон улсын хөрөнгө оруулагчдыг монгол руу дууддаг “Coal Mongolia” нүүрсний чуулганы ач холбогдол жилээс жилд өндөр болж байгаа гэхэд болно. Манай улс өнгөрөгч онд 31,1 сая тонн нүүрс олборлож үүнээс 20,5 сая тонн нүүрсийг экспортлож улсын төсөвт 828.5 тэрбум төгрөгийн орлого оруулсан байгаа. Тэгэхээр бараг 1 их наяд төгрөгийн орлогыг дагуулж байгаа нүүрсээ тэрчигт нь гаргаад байлгүй угааж, коксжуулан өртөг шингээж гаргах ёстой гэдгийг ч хаа хаанаа ярьсаар байгаа. Ер нь энэ салбар дахь ажлууд биеллээ олж хийгдэхээсээ илүүтэй шийдэл эрэлхийлсэн ярианууд ид үргэлжилж буй сүүлийн жилүүдэд  “Coal Mongolia” ч дараалан зохиогдож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top