Гадны кокс

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Манайхан ч нүүрс кокс ярихаа байгаад удаж байна. Нэгэнт Монголын төр засаг энэ тухай ярихгүй болохоор гаднын кокс мокс “яаж байгааг” харж суух юм байна ш дээ. Монголчууд уураа хүрэхээрээ сүүлдээ ийм мэдээлэл өгсөн судлаачаа загнадаг ганц ажилтай болсон юм шиг байна лээ…Намайг загнаад яахав дээ…

Хятадын коксждог нүүрний нөөц аажмаар дуусч, өндөр чанарын коксждог нүүрсний үнэ өснө гэж Хятадын нүүрсний гол сайтууд мэдээлэв.

Дэлхийн чулуун нүүрний нөөц ойролцоогоор 404,8 миллиард тонн ба энэ нь дэлхийн нүүрсний нийт нөөцийн 47 хувь юм байна. Арав гаруй орнуудад чулуун нүүрсний нөөц нь нийт нөөцийнхөө 96,5 хувь болоод байна.

Хятадад дэлхийн чулуун нүүрсний нөөцийн 15,4 хувь байдаг. Чулуун нүүрсний нөөцтэй харьцуулахад коксждог нүүрсний нөөц хэд дахин бага аж.
Коксждог нүүрний нийт нөөцийн тэн хагасыг тослог нүүрс эзэлдэг. Хятадын коксждог нүүрний нөөц 287,1 миллиард байдаг. Энэ нь нийт нүүрсний нөөцийн 22 хувь болно.

Хийн нүүрс нийт нөөцийн 47 хувь болно. Тослог нүүрс, кокс, хагас кокс харгалзан нийт нөөцийн 14%, 24%, 15% болно.

2007-2011 онуудад дэлхийн нүүрний худалдаа 0,9 миллиард тонноос 1,042 миллиард тонн болж өссөн. Жилийн өсөлтийн хурд нь 3,5% болж байна. Гэтэл далайн худалдааны өсөлтийн хурд 4,4 % болжээ. Коксждог нүүрсний өсөлтийн хурд 2,2%, эрчим хүчний нүүрснийх 1,4% байжээ.

2011 онд коксждог нүүрний далайн худалдаа нийт худалдааны 26,3 хувийг эзэлж байлаа. Энэ бол эрчим хүчний нүүрсийнхээс (12,2%) асар их хэмжээ юм.
Олон тооны прогнозоор Хятад дараа жилээс коксждог нүүрснийхээ эрэлт, нийлүүлэлтийн балансыг эргэн тогтооно гэж үзэж байна.

2011 онд дэлхийн коксждог нүүрсний үйлдвэрлэлийн жилийн хурд 5,99% байжээ. Гэтэл эрчим хүчний нүүрсний үйлдвэрлэл 6,21% байжээ. Хятададын кокс үйлдвэрлэлийн хувь нийт нүүрсний үйлдвэрлэлд 13,3%-иас 13,1% олон буурсан байна.

Гэхдээ Хятадын коксны үйлдвэрлэлийн өсөлтийн хувь 9% байж дэлхийнээс хавьгүй дээгүүр байсан байна.

Судлаач Х.Д.Ганхуяг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top