Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурлыг түр хугацаагаар завсарлууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 07

 

Оюутолгой ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн зургадугаар хурлыг монголын талын санаачлагаар энэ сарын 6-нд зарлан хуралдуулсан.  Энэ хурлаар ямар асуудал хөндөгсөн талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан,  Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун  нар Төрийн ордонд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хурлаар хөрөнгө оруулагч тал “Рио Тинто компанийн зүгээс “Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтын хувилбарууд” гэсэн асуудлыг төслийн санхүүжилттэй холбогдуулан хөндөн тавьжээ. Харин монголын талын төлөөлөгчдийн зүгээс хувь нийлүүлэгч талууд болох МУ-ын Засгийн газар, Рио Тинто компанийн хооронд өнөөг хүртэл хуримтлагдсаар ирсэн, улмаар Хувь нийлүүлэгчдийн энэхаүү хурлаар зайлшгүй шийдвэрлэх, нягтлах шаардлагтай зургаан томоохолн асуудлыг хөрөнгө оруулагч тал тавьжээ.

Үүнд: -Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанинй сонирхлын зөрчил

-Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт

-Төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт

-“Антру гоулд”-ын эзэмшилд буй тусгай зөвшөөрөл

-МУ-ын хууль тогтоомжын хэрэгжилт

-Менежментийн үйлчилгээний төлбөр

Ийнхүү Монголын төр засаг Оюутолгой ХХК болон хөрөнгө оруулагч талаас зөвхөн хууль дэээхийг шаардсан байна. Өнөөгийн байдлаар ТЭЗҮ, гэрээ улмаар холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзэж болоха ба төслийг сайн явуулах үүднээс эдгээр асуудлыг засах, залруулах хэрэгтэйг мэдэгджээ.Эдгээр асуудлаас үүдэн хувь нийлүүлэгчдийн хооронд үл ойлголцол  үүсэх, гэрээний хэрэгжилтэд сөрөг үр дагавар учрас, цаашлаад Монголын талын хувь нийлүүлэгчдийн төслөөс хүртэх ашиг, үр өгөөжид сөрхөөр нөлөөлж болзошгүй байдал үүсэж болохыг цохон тэмдэглэсэнэ байна.

Мөн Монголын талын хувь нийлүүлэгчдийн зүгээс энэ удаагийн хувь нийлүүлэгчдийн хурлаас ТУЗ тодорхой хугацаатай үүрэг, чиглэл өгч шийдвэрлүүлэх 13 асуудлыг хөнджээ.

-Хувь нийлүүлэгчдийн хурлын дэг боловсруулах,  компанийн дүрэмт өөрчлөлт оруулах

-Гүйцэтгэх удирдлагын төвшинд оролцоог хангах

-Дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангах

-Төслийн санхүүжилт

-Монголын банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх

-Олон улсын бие даасан, хөндлөнгийн лабортори

-Хайгуулын үйлдвэр

Эрчим хүчний хангамж

-Ажилчдын нийгмийн асуудал

-Усны хангамж

-Зам

-Өмнийн говийн хөгжлийн зөвлөл

-Гэрээ байгуулагдахаас өмнө хийгдсэн гэх хөрөнгө оруулалт

-Талууд Хувь нийлүүлэгчдийн хурлаар хоёр талаас хөндөгдсөн асуудал бүрээр яриа хэлэлцээг үргэлжлүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэг бүрчлэн нарийвчлан тодруулах, нягтлахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан Хувь нийлүүлэгчдийн энэхүү хурлыг түр хугацаагаар завсарлуулж энэ сарын сүүлээр харилцан тохиролцсны үндсэн дээр үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top