МХБ-ийн арилжааны долоо хоногийн тойм

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

2011 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 22-ны хооронд МХБ дээр үнэт цаасны арилжааг 5 удаа явуулж, 50 ХК-ийн 610.5 мянган ширхэг хувьцааг 671.8 сая төгрөгөөр арилжлаа.

          Топ-20 индекс 22302.56 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 457.98 нэгжээр буюу 2.0 %-иар буурчээ.
          Индексийн сагсад багтах Шивээ овоо /13.4%/, Ээрмэл /13.2%/, Шарын гол /9.1%/, Багануур /6.4%/, МЦХ /4.8%/, Говь /4.5%/, УИД /4.3%/, Адуунчулуун /3.4%/, Могойн гол /2.4%/, Таван толгой /2.4%/, Ремикон /1.5%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 102.6 тэрбум төгрөгөөр буюу 4.4% буурч, 2 их наяд 224.7 тэрбум төгрөг болсон байна.

Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Түшиг уул /32.1%/, Хүнс архангай /30.6%/, Монгол савхи /20.0%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монинжбар /16.9%/, Монгол нэхмэл /14.8%/, Шивээ овоо /13.4%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

          Нийт 50 үнэт цаас арилжигдсанаас 17 үнэт цаасны ханш өсч, 21 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Гермес центр /170.9 мянган ширхэг/, Монинжбар /130.0 мянган ширхэг/, Женко тур бюро /107.7 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр АПУ /143.5 сая төгрөг/, Таван толгой /127.3 сая төгрөг/, Шарын гол /107.0 сая төгрөг/ компанийн үнэт цаас  арилжигдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top