Өсөхөө аварга кинонд тоглосноо өөрөө мэдээгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11

Наадмын торгон дэвжээнд зодоглон Монгол түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн Г.Өсөхбаяр аварга “кино од“ болсноо саяхан мэджээ. Бүтэн жилийн турш үзэгчдийг байлдан дагуулаад байсан “Тусгай салаа-1“ кинон дээр Өсөхөө аварга “Улаан туг“ Дэндэвтэй барилддаг хэсэг гардгийг уншигч та санаж байгаа байх. Аварга кинон дээрээс өөрийгөө харж, тусгай салааны тусгай байлдагчтай барилдсанаа мэдсэн байна. Сонирхолтой нь тэр зураг авалтыг тухайн үед аварга анзаараагүй байсан юм байна. Уг киноны үргэлжлэл болох хоёрдугаар анги нь дэлгэцэнд гараад удаагүй ч үзэгчдийн цуваа тасрахгүй байгаа аж. Дашрамд дуулгахад “Улаан туг“ Дэндэв урын сандаа дуу нэмэхээр ханцуй шамлан орсон сурагтай.
Б.Даваахүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top