ӨНӨӨДӨР I Сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж, хууль зөрчиж буй талаар мэдээлнэ

2024 оны 05 сарын 20

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.05.20/


10:00 цагт ЭХЭМҮТ-д ”Хүүхдийн хорт хавдараас сэргийлэх эмийн хангамжийн дэлхийн платформ"-ын 6 орны нэг Монголд эхний ээлжийн эмийг хүлээлгэн өгнө. Утас: 9191-5340, 8911-9482.

11:00 цагт ГХЯ-нд Монгол Улс Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.

-Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Монголын музейн 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал "Чингис хаан" Үндэсний музейд болно.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

 

10:00 цагт Монголын эдийн засгийг дарангуйлсан, алтны ордыг хууль бусаар авч, хууль ёсыг уландаа гишгэсэн олигарх 30 бүлийг АТГ-т шалгуулахаар хандаж байна.

11:00 цагт Сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчиж буй асуудлаар орон нутгаас хэвлэлийн хурал зарлажээ.

11:30 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас "Шүүхийг шүүе" хэлэлцүүлэг зохион байгуулна.

12:00 цагт “Зөв найзууд” ТББ-аас “Зөв сэтгэлгээ, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлье” мэдээлэл хийнэ.

12:30 цагт Ерөнхийлөгч асан Элбэгдорж, АН-ын дарга Гантөмөр, тэргүүн дэд дарга Баярцогт нарыг өргөдлөө өгч АН-аас гарахыг шаардаж АН-ын Үндэсний жигүүрээс мэдээлэл хийнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top