Пан Лхагва аавын хаалга сөхлөө, тэр мөрийтэй тоглоомоор хүн луйварджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 07

Пан Азийн аварга болж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж явсан Лхагва дахин цагдаад шалгагдаж эхэллээ. Тэрээр мөрийтэй тоглоомын нууц газар ажиллуулж байгаад цагдаа нарт “дэлбэлүүлсэн” аж. Хамгийн гол нь түүнийг дотны найз нь матсан байна. Лхагва тэр найзыгаа удаа дараа мурьснаас болж хариугаа амссан нь энэ ажээ. Нэг оройдоо 20, 30 саяын бооцоо цуглуулж байсан Пан Лхагва үйлдэл дээрээ баригдаж, одоо Улсын Мөрдөн Байцаах Газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байна. Эх сурвалжийн өгүүлснээр бол түүнд хоёр зүйл ангиар эрүү үүсэх бололтой. Ард түмний хайрыг даалгүй бүдэрсэн олон сайхан аавын хүүгийн нэг нь Лхагва болж байгаа нь харамсалтай. Сүүлийн үед зугаа цэнгэл, мөрийтэй тоглоомонд өдрийн ихэнх цагийг зарцуулах болсон түүнийг хавь ойрынхныгоо хулхидахдаа их л гарамгай болсон тухай дуулдаж байна. Мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байхдаа тэрээр хожсон мөнгийг нь өгөлгүй унжих явдал байнга л гаргадаг байсан гэнэ.

Ц.Ирмүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top