Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ сайхан гартай бүсгүйчүүдийг харахаараа амьсгаа нь түргэсдэг

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 13

 МҮОНТ-ийн бүтээл  "Амьдралд тавтай морил" 80 ангит инээдмийн киноны гарын таван хуруу шиг найзуудын нэг Төгсөөгийн дүрд тоглосон жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийг “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Тэрээр есдүгээр ангидаа хүүхдийн ордны драмын дугуйланд суралцаж байхдаа  анхны хайртайгаа учирсан гэдэг.  Ө.Мөнх-Эрдэнэ  гоё гар, хумстай эмэгтэй хүнийг харахаараа амьсгаа нь түргэсээд эхэлдэг гэсэн шүү. "Гэрэлтэй цонх" нэвтрүүлэгт ажиллаж байхдаа  өөрөөсөө олон дүү  эхнэрээ  ахын дүү гэсээр байгаад аваад суучихсан сэргэлэн залуу маань халамжит хань, хайртай ээжийнхээ тухай  их яривал уйлчих гээд байдаг уян зөөлөн сэтгэлтэй  нэгэн. Эмэгтэй хүний тухай ярьсан түүний яриаг сонссон найзууд нь Ө.Мөнх-Эрдэнийн эхнэрийн гарыг хамгийн түрүүнд хардаг гэсэн шүү. 

О.Сайнтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top