Catwalk хамтлаг гурван гишүүнтэй болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 27

 Монголын рок попын түүхэнд анх удаагаа загвар өмсөгч охидоос бүрдсэн “Catwalk”  гэх хамтлаг мэндлээд удаагүй байгаа. Тус хамтлагийн бүрэлдэхүүнд О.Пүрэвдулам, Т.Туяамаа, Э.Тунгаа, Н.Марал нар багтаж байсан. Гэтэл саяхнаас тус  хамтлагийн  гишүүн Н.Маралаа хамтлагаасаа гарчээ. Тиймээс цаашдаа “Catwalk”  гурван гишүүнтэй уран бүтээлээ хийх аж. Хамтлагийн гишүүн Н.Маралаа яагаад хамтлагаа орхих болсон нь одоогоор тодорхойгүй байна.   Харин тэдний анхны клип болох “One Night Stay” багагүй шүүмжлэлд өртсөн ч “Catwalk” хамтлагийн охид дараа дараагийнхаа клипний ажилд шаргуу оржээ. Тиймээс удахгүй сонин содон өнгө төрх бүхий клипүүд нь үзэгчдийн  хүртээл болох нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top