“Камертон” хамтлагийнхан дуучин Тайванбатад хоёр өрөө байр, ланд круйзер машины хамт бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 17

Энэ жил “Камертон” хамтлаг 16 нас хүрч байгаа. Тэд өнгөрсөн жил  15 насныхаа ойд  зориулж Төв цэнгэлдэхийг доргиосон томоохон хэмжээний  тоглолт хийсэн билээ. Ер нь Камертонынхон   тэмдэглэлт  ойн жилүүдээ тухайлбал 5,10, 15  жилийнхээ ойгоор үзэгч фэнүүддээ өвөрмөц бэлэг барьдаг уламжлалтай. Тэд өнгөрсөн жилийн тоглолтын орлогынхоо  тал хувиар продюссер асан дуучин Тайванбатад хоёр өрөө байр, ланд круйзер машины хамт  гэнэтийн сюрприз барьж гэр бүлээр нь алмайруулсан гэдэг. Дуучин Тайванбатад бэлэглэсэн байрныхаа том жижиг өрөө, гал тогоо, угаалгын өрөө зэргийг өөр өөрсдийн  стилээр тохижуулсан нь  санаанд багтамгүй гэнэтийн бэлэг болж байсан түүхтэй. Хэзээнээсээ аливаад нямбай, сонин содон зүйлд дуртай Мээдээ, Болд нарын тохижуулсан өрөө хамгийн гоё нь байсан гэх юм билээ. Тэр тоглолтоос хойш  нам гүм байгаа  “Камертон” хамтлаг энэ сарын 21-нд Сүхбаатарын  талбайд болох өдөр тутмын шинэ сонин “Үндэсний мэдээ”, Монголын анхны чөлөөт мэдээллийн Factnews.mn сайтын  жилийн ойн баярт зориулсан шоунд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон ая дуугаа өргөхөөр  зэхэж байгааг фэнүүдэд нь дуулгая.

О.Сайнтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top