ӨНӨӨДӨР I Улс даяар дуут дохиогоор ажиллах дадлагын талаар мэдээлнэ

2024 оны 03 сарын 27

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.03.27/


10:00 цагт УИХ-ын Байнгын хороодын ажлын хэсэг болон Байнгын хороодын хуралдаантай.

10:00 цагт Дархан-Уул аймагт УИХ-ын Байгаль орчин, хүнс, ХАА-н байнгын хорооноос “Газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал” онол, практикийн бага хурал зохион байгуулна.

11:00 цагт ОБЕГТ-т Энэ сарын  28-ны пүрэв гарагийн 16:00 цаг улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль явагдах талаар мэдээлнэ. Утас:8824-9813.

11:00 цагт Монголын Театрын музейд Олон улсын театрын өдөрт зориулан “Түүхт Бөмбөгөр ногоон-Виртуал орчинд” үзэсгэлэн нээгдэнэ.

11:00 цагт Буянт-Ухаа AIC STEPPE ARENA-д “Дэлхийн цирк Монголд-2024” буюу 10 жилийн ойн Олон Улсын шилдэг циркийн тоглолтын хос манежтай тайз танилцуулах уулзалт болно.  Утас: 9907-3025.

13:00 цагт “Түгээмэл Хөгжил төв”-ийн оффист Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах хөтөлбөрийг танилцуулна. Утас: 7601-5800, 9925-0094, 8895-3883.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top