Бөхчүүдийн САГСАН БӨМБӨГИЙН тэмцээн 15 дахь жилдээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 21

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Спортын төв ордонд болох тов гарчээ. 

БТСУХ, МҮБХ, сагсан бөмбөгийн "Мөнгөн цагариг" клубээс хамтран зохион байгуулах тус тэмцээний техникийн зөвлөгөөн 2024.03.30-нд 13:00 цагаас Спортын төв ордонд болно. 

Уламжлалын дагуу тэмцээнийг А, Б гэсэн хоёр хэсэгт хуваан, зохион байгуулах ба Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр цол хүртэж, эрэмблэгдсэн бөхчүүд хамрагдах боломжтой. 
 

  • А ХЭСЭГТ - Аймгийн цэргийн арслан цолтнууд ба улсын цолтнууд
  • Б ХЭСЭГТ - Аймаг цэргийн начин, харцага, заан цолтнууд багтана. 
     

Тэмцээний үеэр ур чадварын тэмцээний аварга, 3 онооны шидэлтийн аваргуудыг шалгаруулна.

Тэмцээнтэй холбоотой мэдээллийг 9090-0909 тодруулна уу.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.167.4) 2024 оны 03 сарын 22

Гахайнууд нь тусдаа, тооройнууд нь тусдаа гэсэн үг үү, кк

0  |  0
Dd(202.21.107.51) 2024 оны 03 сарын 21

Barildaanii bish dee tsolnii angilal togtoosnoos nasnii angilal togtoogoovh dee Cheleetiinhe, judogiinhon huuchin otoltsdog baisan odoo ”beh” bish boloo yuu

0  |  0
Top