ЗӨВЛӨГӨӨ I Зуны үс арчилгааны 3 дүрэм

2024 оны 05 сарын 07

Зуны улиралд үсээ эрүүл бөгөөд сайхан байлгахад туслах 3 дүрмийг хүргэе.


Үсний маск хэрэглэ

Зуны улиралд тэжээллэг үсний маск хэрэглэх нь дээр байдаг бөгөөд энэ нь үсийг гэмтэхээс сэргийлж, намирсан зөөлөн байхад тусална.

Нөхөн сэргээгч шампунь хэрэглэ

Зун амралт зугаалгаар явахдаа усан сан, далайд өдрийг өнгөрүүлдэг. Энэ үед үсэнд нэмэлт арчилгаа хэрэгтэй болно. Үсэнд таагүй бодисуудыг үснээсээ арилгахын тулд нөхөн сэргээгч шампуниар угааж, ангижруулах нь чухал.

Үсээ өөрөөр нь хатаа

Үсийг эрүүлээр хатаах шилдэг арга нь өөрөөр нь хатаах юм. Ялангуяа өдрийг наранд өнгөрүүлсэн бол үсээ бүү сэнсдээрэй. Сэнсдэхээс өөр аргагүй үед сэнсээ өрөөний хэмтэй ижил хэмээр тааруулж үлээлгээрэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top