Өнөөдөр чөлөөт бөхийн төрлөөр манай таван тамирчин дэвжээнд гарлаа. Тэднээс эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга аваргын төлөө шалгарч үлдээд байна.
Манай тамирчин эхлээд Казахстаны Санзар Мухтарыг 10:0-ээр, дараа нь Камбожийн Бунна Ёныг 10:0, шөвгийн 8-д БНСУ-ын Ким Чан Суг мөн л оноогоор цэвэр ялснаар хагас шигшээд БНАСАУ-ын Ким Вон Жинийг 11:0-ээр илүүрхэж, алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарав.
Т.Тулга алтын төлөө ДАШТ-ий алт (2022), Ази тивийн хошой аварга (2022, 2023) Ираны Рахман Амоузадхалитай 17:00 цагаас барилдахаар боллоо.
Гэрэл зургийг: Д.НЯМБИЛЭГ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
Сэтгэгдэл ( 3 )
ямар сувгаар гараад байнаа хэлээд өгөөч таминээ
Алтан медаль аваарай
Зөв. Амжилт!