Хүндийг өргөлт | БНАСАУ-ын тамирчин 59 кг-ын жинд АЗИЙН НААДМЫН РЕКОРД тогтоолоо

2023 оны 10 сарын 02

Азийн наадмын Хүндийг өргөлтийн төрлийн эмэгтэйчүүдийн 59 кг-д өрсөлдсөн ОУХМ Э.Энхтамир тэмцээнээ дуусгалаа.

Манай тамирчин огцом өргөлтөд 92 кг-ыг захиалсан ч гурван өргөлт гурвуулаа амжилтгүй болж, түлхэлттэй өргөлтөд гарч чадсангүй.Э.Энхтамир 2022 онд ААШТ-ээс мөнгөн медальт хүртэхдээ огцмоор 92 кг-ыг өргөж байсан ба бэлтгэлийн өргөлтүүд сайн үзүүлэлттэй байсан ч жин хасахаас шалтгаалсан зарим зүйлс нөлөөллөө.

Энэ жинд БНАСАУ-ын тамирчин Kim llgyong огцомд 111 кг, түлхэлттэй өргөлтөөр 135 кг, нийт 246 кг-ыг өргөж, Азийн наадмын болон бусад 11 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Шинэ аварга 2003 онд төрсөн. 17 настайдаа анх Олон Улсын тэмцээнд оролцож эхэлсэн ч сүүлийн 4 жил ямар нэгэн тэмцээнд оролцолгүй байсаар энэ удаагийн Азийн наадамд иржээ.

Тэрээр 2022, 2023 Дэлхийн аварга, Хятадын тамирчин Luo Shifang-ийг нутаг дээр нь ийн илүүрхэн ялж, шуугиан тарилаа.

Одоо 19:00 цагаас эхлэх эмэгтэйчүүдийн 64 кг-ын өрсөлдөөнд энэ оны Ази тивийн аварга, 2022 оны ААШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Ануужин гарна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.190.73) 2023 оны 10 сарын 02

Монголчууд нэг ч алт байхгуй.алт авсан улсууд ямар их байнаа

2  |  0
Top