ОУХМ Ц.Анударь, Э.Даваахүү нар 9-р байр эзэллээ

2023 оны 09 сарын 30

Гэрэл зургийг Ч.ГАНБОЛД, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

“Ханжоу-2022” Азийн наадмын гар бууны тэмцээн өнөөдөр холимог багийн төрлөөр хөшгөө хаалаа. 

Хоёр дахь удаагаа Азийн наадмын хөтөлбөрт багтсан холимог багийн төрөлд Токиогийн Олимпод хамтдаа холимог хосын багийг бүрдүүлж байсан ОУХМ Цолмонбаатарын Анударь, Энхтайваны Даваахүү нар төлөөлөн оролцож, 9-р байрт шалгарлаа. 

Тус бүр 30 сум буудаж өрсөлдөхөд Ц.Анударь 282 оноо, Э.Даваахүү 288 оноо, нийлбэр 570 оноо авав. 

Шигшээ өрсөлдөөнд шилдэг 6 баг шалгаран үлдсэн ба манай баг 6-р байр эзэлсэн Пакистаны багаас 3 оноо дутуу буудаж, медалийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдав.

Ийнхүү энэ удаагийн Азийн наадмыг манай мэргэн буучид 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

Ч.Баатарзориг Урьдчилсан буудлагад Энэтхэгийн хос Сарабжот Сингх, Дивиа Тадигол нар 577 оноогоор Азийн наадмын урьдчилсан буудлагын дээд амжилтыг шинэчлэн тэргүүлсэн бол тэдний ард дэлхийн 3 удаагийн аварга Жан Боуэн, Токиогийн Олимпийн холимог хосын аварга Жиан Раншин нар 1 оноо дутуу дэд байраар “финалдлаа”.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 09 сарын 30

Mongolchuud yamarch yumand shinjleh uhaanch bus ursglaaaraa handdag. arhia uuj , s e x ee hiij baigaad noirmog garuud l ugluu n shartchihsan temtseend orno geed guij yavdag.Uher mongoluud Hyatad Japan Solongosuud temtseendee yaj hariutslagatai belddeg, bad setfelzuigee yaj undur bailgaj , tamirchidiin hothonii hooliig hurtel bieiin ontslog uur amisgalaas n hamaarch zohitsuulj idej uudag.Deer n ted zadgai us undaa heregledgui, busdiin ugsun us undaand oirtodgui (dopingoos sergiileh zorilgoor) Nanaihan bol hool hunsendee yamarch hyanaltguigees dopingiin aduudald orno.Deer n bie bienee horlono .

0  |  0
Бодит байдал(103.57.93.253) 2023 оны 09 сарын 30

Буудлагынхан 0 заажээ.

0  |  0
Top