Хэзээ ч уйдамгvй сексийг бий болгох нь…

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Бvр залхаж гvйцлээ. Сексээс ч тэр. Бvр ойр дотныхон тэр дундаа нөхрөөсөө ч залхаж байна. Он жил өнгөрөх тусам хайртай хосууд яавал бие биенээсээ уйдахгvй байх вэ? Тэгвэл ийм асуудлаас эхнэр нөхрийн хэн нь ч ганцаараа гарч чаддаггvй. Эрэгтэй эмэгтэй хvмvvс хэн нэгэндээ тааламжтай сэтгэгдэл төрvvлнэ гэдэг хоёулангынх нь vvрэг. Хэрвээ нэг нь нөгөөхөө тоохоо болиод эсвэл таашаал төрvvлж чадахаа боливол цаадах нь “шинэ цус” сэлбэх эрэлд гардаг. Энэ бvх хоосон хөндий мэт харьцаа сексээс vvдэн бий болох магадлал хамгийн өндөр байдгийг эрдэмтэд нэгэнтээ тогтоогоод байгаа. Сексийн талд ямар нэгэн шинэ санаа, хvсэл тачаал өдөөх өвөрмөц арга та нарт алга уу? Тэгвэл яг одоо тvvний эрэлд гарах хэрэгтэй.

 

ЯРИЛЦААД VЗ

Байнга гэр ахуйн цахилгаан бараа, тавилгын тухай ярих нь залхмаар зvйл л дээ. Хамгийн ойр дотны хvмvvс гэдэг утгаараа хоёр биенийхээ сэтгэлийг хөдөлгөх сайхан зvйлийг ярилцаж байх хэрэгтэй. Нөхөртэйгээ тvvнийг vнэлдэг талаараа, хамт амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байгаа болон хосуудын хамгийн нандин нууц асуудлыг ярьж буу халах нь сайхан шvv дээ.

Төөрөгдөл: “Тэр намайг өөрт нь хайртай гэдгийг сайн мэдэж байгаа”.

Vнэндээ бол: Хамгийн сvvлийн шинэ мэдээ л хамгийн бодит байдаг. Тиймээс та хоёр хамгийн сvvлд таван жилийн өмнө хайр сэтгэлийн тухай ярьж байсан бол хайрт чинь одоо vvнд эргэлзэж эхэлсэн байх шvv!

 

ЭНХРИЙЛ БАС ТААЛ

Хажуугаар нь өнгөрөх болгондоо тvvнийг гар дээрээ өргөж, тэврэн vнсэх, эсвэл биенийнх нь хамгийн мэдрэмжтэй хэсгийг илж таалах нь хэрэгтэй шvv. Энэ бvх байдал нь хосуудыг бие биедээ дотно байх, физиологийн болон сэтгэл санааны татах хvчийг өгдөг. Ялангуяа нөхрийнхөө vсийг илэх, чихэнд нь сайхан vг хэлэх, өвөр дээрээ хэвтvvлэх зэрэг нь тэдний тэвчээрийг алдуулж ч болно. Ингэж чадсан одоо бол цаашаа явцгаая… Бие биендээ иллэг массаж хийн, шvршvvрт байнга хамт орж бай. Тэгээд уснаас гарсан бол буйдан дээр хамт хэвтээд зурагтын суваг солингоо vнсэнэ. Тэгээд бvх юм бэлэн болонгуут нөхрөө унтлагын өрөө рvv аваад орно доо. Тэнд л хамгийн оргил хэсгийн гайхамшигт зvйл болно.

Төөрөгдөл: “Би тvvнийг оролдоод эхлэхээр тэр намайг юу гэж бодох бол. Таалагдах болов уу? Ер нь эвгvй юм аа. Санаа зовоод байна”.

Vнэндээ: Vнэхээр тэр таныг ингээд эхлэхээр тоохгvй ч байж мэднэ. Гэхдээ тvvнд юмыг жаахан эрэгцvvлэн бодох хугацаа өгөх нь чухал. Тэр хариу яахаа  бодог л дээ. Магадгvй нэг биш гурван удаагийн оролдлогын дараа тэр өөрөө чамайг өдөж эхлэх ч юм бил vv.

 

ӨӨРЧЛӨЛТ ХИЙ

Энэ нь зөвхөн сексийн харьцаанд ч биш гадаад байдал хувцаслалт, зан характер гээд олон зvйлтэй хамаатай. Эрчvvдэд “зураг” таалагддаг. Хэрвээ тэр нь гайхалтай сайхан байвал тэд юугаа ч зориулахад бэлэн болдгийг анхаар. Тэгэхээр өөрийгөө багаас нь эхлээд төгс болтол өөрчлөөд vз.

Төөрөгдөл: “Дvр төрх, ер нь бvх юмаа өөрчлөх нь их vнэтэй тусана даа. Тэгэж мөнгө vрээд яахав, больё”.

Vнэндээ: Хайрт чинь тэр болгон гэр бvлийн төсвөөс хэдхэн төгрөг “алга болоход” тэгэж их сvйд болоод байхгvй биз дээ. Хэрвээ хэцvv бол яахав, vсээ будуулаад, маникюр хийлгээд эротик маягийн дотуур хувцас худалдаад авчихгvй юу. Гайгvй ш дээ, vнэ нь. Ингээд vр дvнгээ өгч байвал цаашаагаа даврахгvй юу, яадаг юм. Нөхөр чинь эсвэл тийм “хорголоо тоолсон” нарийн амьтан юм уу? Vгvй байлгvй дээ. Эхнэр нь өмнөхөөсөө гоё болох гээд байхад.

 

ТОГЛОЦГОО

“Тоглоомч” бас дээр нь романтик байх. Он цаг өнгөрөх тусам гэр бvлийн хоёрын харьцаа хөндийрөх хандлага ажиглагддаг. Vvнийг бид нэг нэгнээсээ уйдлаа хэмээн оношлодог. Ер нь өрөөний нөгөө буланд байгаа хайртдаа SMS-д нь хайрын захиа илгээсэн ч яадаг юм. Эсвэл өглөө гарахад нь бичиг баримттай хавтсанд нь дотно vгтэй зурвас хавчуулах нь vнэхээр гэнэтийн бэлэг болдог. Ингэхэд та нөхөртэйгээ хамгийн сvvлд хэзээ шөнийн хотын гудамжаар зугаалсан бэ? Гэхдээ энд нохой салхилуулсныг яриагvй байна шvv. Гар гараасаа хөтлөлцээд, мөрөөрөө тэврэлдээд vнсэлцэн алхах…

Төөрөгдөл: “Энэ бvхэн тэр сургуулийн бацаан, оюутнуудад л зориулсан зөвлөгөө байх. Насанд хvрсэн хvмvvс яавч ингэж болохгvй ш дээ”.

Vнэндээ: ойр дотны хvнтэйгээ харьцах харьцаанд хиймэл, зохиомол мэт vйлдэл гаргаад хэрэггvй. Хийхээр төлөвлөсөн юмаа vнэн сэтгэлээсээ, сонирхолтой, сэтгэл хөдөлгөм талаас нь гvйцэлдvvлэх хэрэгтэй.

 

ЭРГЭН ДУРСАХУЙ

Анх хэрхэн танилцсан, ямар хөгтөй явдал тохиолдож байсан мөн сескийн анхны мэдрэмж зэргээ эргэн нэг дурсаарай. Тархиндаа хадгалан байгаа хамгийн романтик, сэтгэл хөдөлгөм, сексийн цэнэг өгөх тэр дурсамжаа сэргээ. Хамгийн гол нь тэр бvхнийг дурссаны дараа та хоёр орондоо орохоор яарах ёстой шvv.

Төөрөгдөл: “Бидэнд ч ямар онцлоод байх зvйл байх биш дээ. За даа, тэр ч бvхнийг мартаа байлгvй дээ”.

Vнэндээ: хайрт чинь нарийн ширийнийг мартсан ч гол vйл явдлыг хэзээч мартахгvй. Тиймээс тvvнийг сануулаад өг. Өнгөрсөн vеэс өгч байгаа бэлэг гээд л ойлгуулчих. Хэрвээ та хоёрын дурлалын романд дурсах юу ч байгаагvй байсан юм бол юунд л тэр тангы гуйж та тvvнийг нь зөвшөөрөв гэж.

 

ШИНИЙГ САНААЧИЛ

Секс зvгээр нэг механик ажиллагаа мэт болчихвол тэр таныг тоохоо болино. Тиймээс ийм байдлаас гарах аргыг та хоёр унтлагын өрөөндөө л шийднэ. Та хоёр унтлагын өрөөндөө секс хийдэг vv? Тэгвэл энэ сайхан зvйлээ дуртай газраа хийдэг бол. Гал тогоо, угаалгын өрөө, зочины ширээн дээр ядаж хивсэн дээр хийж vзсэн юм байгаа биз дээ.  Аягvй бол та сексийг зөвхөн амарч байхдаа шөнийн цагаар л хийдэг байх даа. Тэгвэл нэгхэн удаа гэгээн цагаан өдөр /цайны цагаараа/ хийгээд vз дээ. Таалагдана даа. Та нарт хэдхэн дуртай байрлалтай юм гэж бодьё. Тэгвэл янз бvрийн зvйлээс /кино, сэтгvvл/ өөр өөр төрлийн сонирхолтой байрлалыг туршаад vзээрэй гэж зөвлөе.

Төөрөгдөл: “Нөхөр бид хоёр бvгдийг туршаад vзчихсэн дээ. Одоо сексийн талд шинэ гээд байх юм алга болсон”.

Vнэндээ: тэгээд л та хоёр хамт байгаад л байгаа юм байна. Та хоёр хэн нь ч шинэ зvйл гэж юу байдгийг мэддэггvй юм байна. Тэгвэл та хоёр машины арын суудал дээр секс хийж vзээгvй гэдэг дээр барьчих уу?   

Р.Слава zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top