Өнөөдөр ”Гал Үндэстэн” холбооныхон Сүхбаатарын талбайд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Нийтийн дууны салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг эзлэн МУГЖ хэмээх эрхэм цолыг хүртсэн С.Жавхлан “Гал үндэстэн“ хэмээх холбоог байгуулснаас хойш нэлээн хугацаа өнгөрлөө. Өнөөдөр 10 цагаас  Сүхбаатарын талбай дээр түмэн олныхоо дунд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Нээлттэй хэлэлцүүлэгт Монгол орны өнцөг булан бүрээс төлөөлөгчид ирэх ба тэд Монголын нийгэмд байгаа түг түмэн Яагаад гэсэн асуултанд хариу өгөх ажээ.  Өнөөдөр Сүхбаатарын талбайд  таныг монгол гэр, морь, хөсөг зэрэг угтах ба “Монгол отог ямар байсныг хойч үедээ сануулах, үзүүлэх зорилгоор ийм арга хэмжээ  байна“ гэж "Гал үндэстэн" холбооны  удирдах зөвлөлийн гишүүн Г.Баатархуяг ярив. Хэлэлцүүлэгт бусад иргэний хөдөлгөөнүүд оролцох юм байна.

Б.Даваахүү Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top