Дээгий энэ насныхаа бэлгийг эхнэрээсээ авчихсан

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

СТА дуучин Т.Дэлгэрмөрөнгийн төрсөн өдрөөр эхнэр нь охин төрүүлж өгсөн учраас энэ насандаа эхнэрээсээ дахиад ерөөсөө бэлэг авахгүй гэнэ. “Түүнээс илүү бэлэг гэж байхгүй. Би дахин эхнэрээсээ хэзээ ч бэлэг авахгүй”  хэмээн мэдэгдсэн дуучин маань энэ тухай ярихаараа л нүдэнд нь нулимс гүйлгэнээд ирдэг аж. Эхнэрээ амаржиж байхад дэргэд нь харж зогссон Дээгий "Эмэгтэй хүнийг хайрла эрчүүд ээ, яаж зовдгийг нь нүдээрээ харсан хүн ярьж байна" гэж одоо хүртэл дурсдаг байна. Тиймдээ ч эхчүүд, эмэгтэйчүүдээ хүндэтгэж “Тэнгэрийн бүсгүй” дуугаа зүрхээрээ дуулсан юм байж.

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top